Хятадын дээд эрхт байгууллага—БХАТИХ-ын жил тутмын чуулган 13-ны өдөр Бээжинд өндөрлөв. Уг чуулганаар Ерөнхий сайд Вэнь Жябаогийн хийсэн Засгийн газрын ажлын тайланг баталж, олон улсын санхүүгийн хямралтай тэмцэх тухай Засгийн газрын багц төлөвлөгөөг батлан зөвшөөрчээ.
Чуулганы дараа хийлгэсэн дотоод гадаадын сурвалжлагчдын оролцсон хэвлэлийн бага хурал дээр, Ерөнхий сайд Вэнь Жябао санхүүгийн хямралтай хэрхэн тэмцэх зэрэг асуудлаар сурвалжлагчдын сонирхсон асуултад хариулахдаа, энэ хямралтай тэмцэх итгэл зориг Хятад улсад байгаа бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллаж, түр цагийн хүндрэл бэрхшээлийг даван туулахад бэлэн байна гэж онцолсон байна.
1 2 3 4
|