• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-13 16:54:07    
Олон улсын санхүүгийн хямралтай тэмцэх итгэл зориг Хятад улсад байна

Хятадын Олон Улсын Радио

     Засгийн газраас оруулах 1 триллион 180 сая юаний хөрөнгийг голцуу иргэдийн амьжиргааны төсөл, техникийн шинэчлэлт, экологийн орчин ахуйн хамгаалалт болон дэд бүтцийн чухал том байгуулалтад зориулна. Үүнээс гадна, Хятадын Засгийн газар бас бусад талаар нэн олон арга хэмжээ авна, үүнд татвараас чөлөөлөх, татварыг бууруулах, ажлын байртай болоход тус дөхөм үзүүлэх, нийгмийн хамгааллыг сайжруулах зэрэг багтаж байна гэж Ерөнхий сайд тэмдэглэжээ.

     Энэ хямралын талаар, Хятад улс тодорхой танилт, бүрэн бэлтгэл хийсэн юм гэж Ерөнхий сайд Вэнь Жябао онцолжээ. Тэр хэлэхдээ: "Санхүүгийн энэ хямралтай тэмцэхийн тулд, бид урт хугацааны, шаргуу бэлтгэл хийсэн. Бид бодлогын орон зай ч үлдээсэн юм. Бид нэн их хүндрэл бэрхшээлтэй тэмцэх бэлтгэл хийж, хадгаламжийг бүрэн хангамжтай болж, эдийн засгийг сэргээн хөгжүүлэх бодлогыг хэзээ ч дэвшүүлж чадах болсон гэж хэлж болно" гэжээ.

     Олон улсын санхүүгийн хямралын байдалд, Хятадын Засгийн газар энэ онд дотоодын нийт үйлдвэрлэлээ 8 хувиар өсгөх зорилт тавьсан нь олны анхаарлыг өргөнөөр татаж байгаа юм. Энэ зорилтод хүрэхэд бэрхшээл байгаа хэдий ч, хүчин чармайлт гарган ажиллах юм бол биелэх боломжтой юм гэж Ерөнхий сайд илэрхийлсэн байна.

     2 триллион ам. долларын гадаад валютын хадгаламжтай Хятад улс нь Америкийн зээл авсан хамгийн том орон юм. Ерөнхий сайд Вэнь Жябао хэлэхдээ, Хятад улс Америкийн эдийн засгийн хөгжилд маш их анхаарч байна. Америкийн шинэ Засгийн газрын авсан санхүүгийн хямралтай тэмцэх арга хэмжээнүүд нь үр дүнд хүрэхийг Хятад улс хүсэн хүлээж байна гэлээ. Хятадын хөрөнгийн аюулгүй байдлыг хангахыг тэрээр Америкийн Засгийн газарт шаардлаа.

1 2 3 4