• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-13 16:54:07    
Олон улсын санхүүгийн хямралтай тэмцэх итгэл зориг Хятад улсад байна

Хятадын Олон Улсын Радио

     Ерөнхий сайд Вэнь Жябао хэвлэлийн бага хурал эхлэнгүүт олон улсын санхүүгийн хямралтай тэмцэх асуудлыг шууд дурдан тэмдэглэжээ.

     2 цаг гаруйн хугацаанд сурвалжлагчдын Ерөнхий сайд Вэнь Жябаогоос асуусан 23 асуултын 70 хувь нь санхүүгийн хямралд Хятад улсын авах дотоод бодлого, дипломат арга хэмжээнд төвлөрсөн байлаа. Хятад улсын дэвшүүлсэн 4 триллион юаний хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг Ерөнхий сайд дэлгэрэнгүй танилцуулжээ.

     "Бидний дэвшүүлсэн багц төлөвлөгөөнд 4 агуулгыг хамарсан, тухайлбал: Засгийн газраас их цар хэмжээтэй оруулалт хийх, үйлдвэр аж ахуйд их цар хэмжээнд тохируулалт хийж сэргээн хөгжүүлэх, шинжлэх ухаан техникийн дорвитой тулгуур үүрэг болон нийгмийн хамгааллын төвшнийг ихээр нэмэгдүүлэх зэрэг болно" гэж тэр илэрхийллээ.

1 2 3 4