Парламентын хэсэг гишүүдтэй уулзалт хийж байгаа
Мөн 23-ны өдрийн үдээс өмнө, Канадын ГХЯ-ны орлогч сайдын туслах төлөөлөгчидтэй уулзсан бөгөөд Канадын засгийн газар нь БНХАУ-ын засгийн газар бол Хятад улсыг төлөөлөх цорын ганц хууль ёсны засгийн газар болохыг туйлаас хүлээн зөвшөөрч, Хятад улсыг хагалан бутаргах ямарваа ажиллагааг дэмжихгүй гэж илэрхийлсэн байна.
Мөн орой нь төлөөлөгчид Канадын парламентын хэсэг гишүүдтэй хоёр удаа яриа уулзалт хийж, өөрсдийн туулсан, үзэж дуулсан зүйлээр, Төвдийн уламжлалт соёлыг хамгаалах, байгаль орчны хамгаалалт, эм эмнэлэг эрүүл мэнд, шашин шүтлэг болон хэвлэлийн эрх чөлөө, төв засаг хийгээд Далайн бие төлөөлөгчийн уулзалт хэлэлцээ зэрэг сонирхсон олон асуултад хариулж, тэдэнд Төвдийн эдийн засаг нийгмийн хөгжлийн үнэн байдлыг танилцуулсан байна. /Пэрлаймаа орчуулав./
1 2