• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төвдийн төлөөлөгчид Канадын АН далайн бүс нутгийн сангийн хариуцлагатай хүмүүс уулзалт хийлээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2009-03-25 15:36:50

     Канадад айлчилж байгаа Бүх Хятадын АТИХ-ын Төвдийн төлөөлөгчид Канадын Ази Номхон далайн бүс нутгийн сангийн хариуцлагатай хүмүүстэй 24-нд Ванкувер хотод уулзалт яриа хийжээ.

     Уулзалтад Бүх Хятадын АТИХ-ын Төвдийн төлөөлөгчдийн тэргүүн, Бүх Хятадын АТИХ-ын төлөөлөгч, ТӨЗР-ны АТИХ-ын байнгын хорооны орлогч эрхлэгч, гэгээнтэн Шинь Са. Танзэнзаши Төвдийн сүүлийн жилүүдийн эдийн засаг, нийгэм, соёл, боловсрол зэрэг талаар олсон ололт амжилтыг дэлгэрэнгүй танилцуулав. Канадын талын анхаарч байгаа Төвдийн хүний эрхийн ажил үйлсийн хөгжил, соёлын хамгаалалт, эдийн засгийн хөгжил зэрэг талаар тавьсан асуултад хариулсан байна.

     Төлөөлөгчид энэ удаагийн айлчлалаараа Төвдийн хөгжлийн сүүлийн үеийн олон мэдээллийг авчирсан байна. Энэ нь Канадын олон салбарынхны Төвдийн жинхэнэ байдлыг ойлгоход нааштай үүрэг гүйцэтгэх болно гэж Ази Номхон далайн бүс нутгийн сангийн хариуцлагатан илэрхийлжээ. /Баясгалан орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе