• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хүчин чадалтайгаа дүйцсэн бүтээлч үүрэг гүйцэтгэнэ

CRI       (GMT+08:00) 2009-03-31 16:31:12

     Лондоны дээд хэмжээний уулзалт нь олон улсын хамтын нийгэмлэг хамтралцан хүндрэл бэрхшээлийг даван туулах дохиолол гаргахыг Хятад улс хүсэж байгааг энэ таван зүйлээс ойлгож болох юм. Хятад улс энэ дээд хэмжээний уулзалтад бүтээлч үүрэг гүйцэтгэж болно гэж олон улсын асуудлын мэргэжилтэн, Бээжингийн Багшийн Их Сургуулийн Улс төр судлал хийгээд олон улсын харилцааны дээд сургуулийн орлогч захирал профессор Жан Шэнжүнь үзэж байна.

     Тэрээр хэлэхдээ, Хятадын энэ дээд хэмжээний уулзалтад гүйцэтгэх үүргийн тухайд миний бодлоор бол макро эдийн засгийн бодлогын зохицуулалтыг хэрхэн эрчимжүүлэх, хамтаар хүндрэл бэрхшээлийг ялан туулах талаар Хятад улс бүтээлч үүрэг гүйцэтгэж чадна гэжээ.

     Хятадын тав банк-Хятадын Ардын банкны ерөнхийлөгч Жөү Шяочуань тун саяхан бүрэн эрхт орноос тусгаарласан, тогтвортой ханш бүхий олон улсын нөөц мөнгөн дэвсгэрт гаргах санал дэвшүүлсэн байна. Энэ саналыг Орос, Бразил зэрэг орон дэмжсэн бөгөөд Олон улсын валютын сангийн байгууллагын захирал Старус Кан энэ саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе