![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Жөү Шяочуаний саналын талаар банк санхүүгийн мэргэжилтэн, Төвийн Санхүүгийн Их Сургуулийн профессор Хань Фүлин хэлэхдээ, Хятад улс олон улсын журмыг тогтооход нааштай оролцож байгааг энэ нь харуулж байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Хятадын эдийн засгийн ерөнхий хүчин чадал нэмэгдэхийн дагуу Хятадын гүйцэтгэх үүрэг ч уулын зөвхөн тоглоомын журамд оролцож байснаасаа тоглоомын журмыг боловсруулан тогтооход оролцох болж байна. Хятад улсад дэлхийн хамгийн их валютын нөөцтэй, бараг хоёр триллион ам. долларт хүрсэн байна. Хятад улс өөрийн ашиг сонирхлоо хамгаалах үүднээс авч үзсэн ч, ирээдүй олон улсын мөнгөний системийн хөгжлийн тухай авч үзсэн ч Хятад улс бүр өөрийн дуу хоолойгоо илэрхийлэх ёстой гэжээ.
Энэ удаагийн олон улсын банк санхүүгийн хямрал гарснаас хойш, Хятад улс хариуцлагатай том гүрний дүр төрхөө харуулсан байна. Цаг тухайд нь дотоодын эрэлт хэрэгцээг өргөтгөх, бүтцийн зохицуулалт хийх, ардын амьжиргааг сайжруулах зэрэг иж бүрэн төлөвлөгөө боловсруулан тогтоосноос гадна мөн банк санхүүгийн хямралыг зохицуулах олон улсын хамтын ажиллагаанд нааштай оролцсон байна. \Г. Сайн-Өлзий, Цэцэн орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |