• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

      Шиньжян Уйгарын Өөртөө Засах Районыг товчоор Шиньжян гэдэг. Шиньжян нь Хятадын баруун хойд хэсэгт оршдог бөгөөд газар нутгийн хувьд хамгийн том муж юм. Мужийн төв Өрөмч хот. Шиньжян нь Хятадын дуу хуур, уран бүжгийн өлгий нутаг, мөн гуа жимс , шижир алт хаш чулууны нутаг гэсэн олон нэрээрээ алдартай . Аялал жуулчлалын маш их нөөцтэй. Олон сонсогч нарт Хятадын үзэсгэлэнт Шиньжян нутгийг танилцуулах үүднээс Шиньжян Уйгарын Өөртөө Засах Районы Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба Хятадын Олон Улсын Радиотай хамтран 2009 оны 8-р сарын 1-ний өдрөөс "Үзэсгэлэнт Шиньжян нутаг" асуулт хариултын шагналт уралдаан зохион байгуулах гэж байна.

      Үргэлжлэх хугацаа:

       2009 оны 8-р сарын 1-ний өдрөөс 2009 оны 10-р сарын 30- ныг дуустал

       Уралдааны горим:

       Уралдааны хариултыг сүлжээгээр илгээх , "Үзэсгэлэнт сайхан Шиньжян нутгийн тухай сэтгэгдэл" бичих хоёр хэсгээс бүрдэнэ. Нийт 8 асуулттай бөгөөд бүх асуултыг зөв хариулсан , Шиньжяны тухай сэтгэгдлээ бичсэн хүмүүс шагнал хүртэх боломжтой. Шагнал хүртэгсдийг сүлжээгээр нийтэд зарлана .

      Шагнал:

      Тэргүүн шагнал: Шиньжянд жуулчлах эрхийн бичиг /бүх зардлыг Хятадын тал хариуцна/

1-р байр: Нийт 15 хүн , Шиньжяны ноосон алчуур
2-р байр: Нийт 30 хүн , Шиньжяны хатгамалтай жижиг цүнх
3-р байр: Нийт 50 хүн , Шиньжяны онцлогтой Чимэглэлийн зүйл .

Жич: Зохион байгуулагч тал шалгаруулах эрх, эцсийн тайлбарлах эрхийг хадгална.

Сэтгэгдэл • Шинжян
Аялал жуулчлал • хоол
• Шиньжяны аялал жуулчлалын мэдлэг
Зуны улиралд Тэнгэр нуурын хөвөөнд хонох, Тэнгэр уулын малчны хотод зочлох, мөсөн голоор зугаалах, Хан ус нуураар аялах юм уу Баянбулагийн тал нутгаар аялахдаа зайлшгүй дулаан хувцас авч явах хэрэгтэй байдаг.
• Шиньжяны нутгийн хоол
Агшаасан будаа бол Уйгаруудын хамгийн дуртай хоолны нэг юм, баяр дурсгалын өдрөөр агшаасан будаагаараа зочин гийчнээ дайлдаг.
Шиньжян • Ханас
Ханас нь Шиньжяны хамгийн умард хэсэг дэх Алтайн нутагт байрлаж, хойд талаараа Казахстан, Орос, Монгол 3 оронтой хиллэдэг . Хятад улс болон дээрх 3 орны хилийн цорын ганц байгалийн дархан цаазат бүс билээ.
Шиньжян •Турпан
Энэ бол ногоон бүрд говь цөл хосолсон байгалийн өвөрмөц онцлогтой нутаг юм. Мөн эртний булш бунхан, чулуун агуй, хадны сүг зураг зэрэг эртний соёлын баялаг өвтэй газар юм.
Шиньжян • Ил
Ил нь Шиньжяны баруун хойд хэсэгт байрлах Казак үндэстний өөртөө засах жөү юм. Зүүн талаараа Монгол улстай , баруун хойд талаараа Казахстантай , хойгуураа ОХУ-тай тус тус хил залган оршдог.
Шиньжян • Тэнгэр уул
Шиньжяны төв нутгаар хөндлөн сунаж, баруун үзүүр нь Казахстаны хилд ордог юм. 2500 км үргэлжилсэн, 250-300 км өргөнтэй энэ уул нурууд далайн төвшнөөс дунджаар 5000 м өргөгджээ.
Хөгжмийн аяар аялал
·Манай Шиньжян үзэсгэлэнт нутаг  · Хэнгэргээ дэлдэж дуугаа дуулцгаая
· Да-бан хотын бүсгүй минь                · Нүүрнийхээ бүтээлгээ сөхөөч дээ
Шиньжян • Дуу хөгжмийн өлгий нутаг
Шиньжянийг "Дуу бүжгийн өлгий нутаг" гэлцдэг. Тэрээр Ази, Европын эх газрын төвд оршдог ,Хятад болон төв Ази, Европыг холбосон зам харилцааны зангилаа газар болох тул дорнын болон барууны соёл ахуй энд уусан шингэж,нутгийн өвөрмөц соёл иргэншлийг бүрдүүлсэн байна.
Асуулт