• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хүний ертөнцийн гайхамшиг—Ханас

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-07-30 13:22:00

Ханас нуур (CRI online)

     Ханас нь Шиньжяны хамгийн умард хэсэг дэх Алтайн нутагт байрлаж, хойд талаараа Казахстан, Орос, Монгол 3 оронтой хиллэдэг . Хятад улс болон дээрх 3 орны хилийн цорын ганц байгалийн дархан цаазат бүс, мөн Хятадын тувачууд төвлөрөн амьдарч буй цорын ганц нутаг билээ.

     Ханас нуурын ус нь хур тунадас болон эргэн тойрны мөсөн голын усаар тэжээгдэн хуримтлагдсаар хавирган саран хэлбэртэй нуур болон тогтжээ. Энэ нуур далайн төвшнөөс 1374 метр өндөр газарт оршиж, усны хамгийн гүн нь 180 орчим метр хүрдэг, эргэн тойронд нь уул нурууд, өвс бэлчээр балар ой тайгаар бүрхэгдсэн нутаг үргэлжилнэ .

     Ханас нуурын орчны ой тайгын өгөршсөн модод салхинд хийсэж нуурын усанд унаад, уулын хүчтэй салхины аясаар хөвж урссаар нуурын дээд урсгалын хэсэгт хуримтлагдан он жил удсанаар, мянган метрийн өндөртэй модон хашлага болон овоорч, Ханасын үзэмжит гайхамшгуудын нэг болсон билээ.

1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе