
Эцсийн бүлэг Тувачууд (Төв телевизийн сүлжээ)
Тувачууд ой тайгатай уулархаг газар нутагшиж, мал маллан ан агнаж аж төрж ирсэн болохоор, тэднийг хүмүүс "Уулын аймгийнхан" гэж нэрлэсэн байдаг. Урьд гадна нутгийнхантай маш цөөн харилцдаг байсан тул, тэд аймаг бүлэг, овог угсааны тухай эртний үзэл ойлголт, шашин шүтлэгээ нэлээд бүрэн бүтэн хадгалж үлдсэн ба их олон газраас тэдний амьдрал үйлдвэрлэлийн ул мөрийг харуулсан хадны сийлмэл, зураг, тахил тайлгын үйл ажиллагаа болон онгон булш зэрэг түүх соёлын баялаг буурь туурь нь жуулчдын сонирхлыг хамгийн ихээр татдаг юм. (Дармаа орчуулав)
<< 1 2 3 >>