• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хүний ертөнцийн гайхамшиг—Ханас

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-07-30 13:22:00

Ханасын өнгө үзэмж (CRI online)

     Ханасын үзэсгэлэн төгс өнгө төрхөөс гадна, тухайн нутгийн малчдын дунд үе дамжин уламжлагдаж ирсэн "Нуурын хачин амьтан"-ы тухай домог ч жуулчдын сонирхлыг татаж байдаг. Ардын домог ярианд: Ханас нуурын хачин амьтан нь маш том биетэй бөгөөд байн байн ил гарч, заримдаа нуурын хөвөөний үхэр мал руу дайрч залгидаг гэлцдэг.Өглөө орой усан онгоцонд суух буюу Ханас нуурын баруун эрэгт байрлах асраас нуурын төв дэх учир битүүлэг сонин хачин зүйлийг сонирхож болно. Хэрэв аз тохиовол усан дээр хааяа үзэгдэх жижиг усан онгоц хэлбэртэй "Нуурын хачин амьтан"-ыг бүдэг бадаг харж болох юм .

     Ханас нуурын эргээр уугуул иргэд -Тувачууд амьдран сууж байна. Тэдний хүн ам их биш боловч урт удаан түүхтэй үндэстэн юм. Амьдралын зан заншил, галбир төрх зэрэг талаар Тувачууд нь Монголчуудтай маш төстэй ба Монголчуудтай ураг төрлийн өргөн харилцаатай байдаг болохоор Хятад улсын их олон эрдэмтэн судлаач нар тэднийг Монгол үндэстний хүрээнд хамруулах санал баримталж байдаг. Гэвч Тувачууд бичиг үсэггүй, өөрийн үндэстний түүхэн сурвалж ч байхгүй тул, түүхийн нарийн ширийн зүйлүүдийг тодруулан судлах боломжгүй байна. Ийм учраас Тувачуудын үндэстний харьяаллын асуудлаар өнөөг хүртэл хүмүүс адил бус санал баримталсаар байна.

1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе