• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Усан үзэм хийгээд улаан дарсны хотоор -Яньтайд хийсэн цуврал тэмдэглэл

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-09-24 10:50:39

               Үзмээр нэрсэн архийг болбол 

               Үнэрлэж суугаад согтдог юм аа хө хэмээн монгол ардын дуунд өгүүлдэг. Яньтайд өнгөрүүлсэн өдрүүд үнэндээ улаан дарсаар амьсгалж байлаа. Учир нь энэ бол Азийн усан үзэм улаан дарсны хот. Хотын гудамжаар алхаж явахад төрөл бүрийн дарсны лонхны хэлбэртэй баримал үүдэндээ тавьсан байшингууд хаа сайгүй тааралдана. Энэ нь ихэвчлэн баар цэнгээний газар эсвэл улаан дарс худалдаалах дэлгүүр хоршоо байх аж. Тэд хан туурга дотоод засал чимэглэлээ торхоор чимэглэсэн байх нь ч бий. Аль ч хоолны газарт өдөр оройн хоолон дээр улаан цагаан дарс, ликёр өрөөстэй харагдана. Аливаа хүлээн авалт цайллага дээр ихэвчлэн цагаан архи хэрэглэдэг бол энд та улаан дарс уух уу цагаан дарс уух уу гэж асуудаг гэж хэлэхэд хилсдэхгүй. Монгол хүн их хатуу цагаан архи уудаг, тэгээд ч хоол бүр дээрээ байнга уух ёстой гэж боддог бололтой, бидний аяллын ахлагч төвлөрсөн редакцын орлогч дарга Шин Бө бүсгүй ч хүртэл намайг дарс уусаар цагаан архиа санаж байна уу гэсэн маягтай байнга л санаа тавьж байлаа. Үнэндээ Жан Юй үнэхээр сайхан дарс юм.

1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе