• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Усан үзэм хийгээд улаан дарсны хотоор -Яньтайд хийсэн цуврал тэмдэглэл

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-09-24 10:50:39

     Далайн эргийн хот болохоор хоол бүрдээр төрөл бүрийн далайн хоол зонхилсон харагдана. Үнэндээ Шаньдүн нутгийн хоолыг Хятадын 5 том төрөл хоолны нэг хэмээн үздэг. Шинэхэн загас, хавч, хясааг амтархан идэж байгаа хүн байхад заримд нь бас таалагдахгүй байгаа бололтой. Ялангуяа Өвөр Монголын Шилийн хотод төрж өссөн манай радиогийн хятад хэлний веб сайт хийдэг ажилтан Жан бүсгүйд их л хэцүү байгаа бололтой. Түүнээс юу идэх дуртай бэ гэж асуувал хонь үхрийн мах гэнэ. Энэ хол газар бас надтай адилхан махсаг хүн байдаг юм аа гэсэн бодол толгойд орж дотроо инээмсэглэж явлаа. Хүмүүс аль болох хатуулагтай цагаан архинаас татгалзаж, улаан цагаан дарс жимсний архи зохих хэмжээгээр ууж сурвал биеийн эрүүл мэндэд тустайг энд өнгөрүүлсэн өдрүүдэд ойлгож мэдэрлээ.

     Одоогоор улаан дарсны үйлдвэрлэл болон хэрэглээгээр Франц улс дэлхийд тэргүүлж байна. Францчууд жилдээ 4.7 сая тонн улаан дарс үйлдвэрлэж, жилд нэг хүн дунджаар 54.3 литр улаан дарс хэрэглэдэг юм байна. Хятад улс одоогоор жилдээ 670 мянган тонн улаан дарс үйлдвэрлэдэг нь хүн амтайгаа харьцуулахад бас л бага тоо гэнэ. Хятадууд цагаан архи их ууна, бас шар айраг гэж бидний гол өрсөлдөгч байгаа болохоор улаан дарсыг европчуудын хэмжээнд хэрэглэж чаддаггүй. Гэхдээ бид төрөл бүрийн хэлбэрээр хүмүүст таниулж байна гэж тус хотын хэвлэл мэдээллийн албаны орлогч дарга Лю бидэнд ярьсан юм.

       Яньтай хотын Дама гудамжинд энэ хотдоо төдийгүй Хятад улсад цорын ганц хэмээгдэх нэгэн өвөрмөц музей бий, энэ бол Жан Юй архины соёлын музей. Яньтай хотыг Жан Юй компани усан үзэм улаан дарсны хот болгосон, тэгээд ч энэ хоёр нэрийг салгаж болохгүй болсон мэт. Яньтай хотод айлчилсан хэн бүхэн улаан дарсны үйлдвэрээр зочилж, улмаар миний дээр хэлсэн Дама гудамжны энэхүү музейд ирдэг. 100 гаруй жилийн өмнө Жан Юй компани хамгийн анх сууриа тавьж байсан тэр газар эдүгээ дарсны соёлын музей ажиллаж байна. 2002 онд Жан Юй дарс үйлдвэрлэх компанийн 110 жилийн ойг тохиолдуулан түүхийн анхных нь дүр төрхөөр тус музейг байгуулсан. Музей үндсэндээ 3 давхартай, 1-р давхартаа тус компанийн танилцуулга, өөрөөр хэлбэл Хятадын дарс үйлдвэрлэлийн 100 гаруй жилийн түүхийг өгүүлсэн байна. Харин бидний сонирхлыг хамгийн ихээр татсан хэсэг бол доод давхрын архины агуулах байсан.

1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе