• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Усан үзэм хийгээд улаан дарсны хотоор -Яньтайд хийсэн цуврал тэмдэглэл

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-09-24 10:50:39

     Тэртээ 1894 онд анхлан байгуулж 11 жилийн нөр хөдөлмөрөөр байгуулж дуусчээ. Тус агуулах далайн эргээс хэдхэн зуун метрийн зайтай оршдог тул далайн чийглэг уур амьсгал жилийн дөрвөн улиралд тэнцвэртэй. Тиймээс бараг байгалийн температурт дарсаа хадгалах бүрэн боломжтой гэж бидэнд ярьсан юм. Агуулах газрын гүнд 7 метрт байрлах ба нийт 2666 метр квадрат талбайг эзлэн оршиж байна. Тоймгүй олон торхнуудын дундаас "Азийн хаан торх" хэмээн нэрлэгдсэн 3 том торх анхаарал татлаа. Тус бүр нь 15 тонн багтаамжтай эдгээр торхнуудын хажууд сэтгүүлчид бид ч зургаа татууллаа. Музейн 3 дахь давхарт дарс амталгааны хэсэг байрлаж байна. Улаан цагаан дарс, вино, ликёр, оргилуун дарс, эмийн архи, брэнди гээд хатуугаас зөөлөн бүхий л архийг амталж болох бөгөөд бидний хэдэн сэтгүүлчид бас хирэндээ хөөрхөн уугаад зарим нь нүүр нь улайсан байдалтай гарцгаасан юм. Эрхэм та хаа нэгтэй Жан Юй гэсэн нэртэй улаан дарстай тааралдах аваас түүнээс амтлаад үзэхэд гэмгүй шүү. Бид багадаа далайн чанадаас авчирсан дарс уугаад найрлаж гэнэ хэмээн өгүүлдэг үлгэр олонтаа сонсож байсан. Тэгвэл тэр дарс чинь үнэхээр Шар мөрний эргийн Жан Юй үйлдвэрийн дарс ч юм билүү, хэн мэдлээ. Үнэхээр

               Үзмээр нэрсэн архийг болбол

               Үнэрлэж суугаад согтдог юм аа хө гэж ухаант ард минь хэчнээн үнэн дуулаа вэ!


1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе