• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Юй шүгийн газар хөдлөлтөд эндэгсдэд гашуудал илэрхийллээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-04-15 09:34:30

     Хятадын Хөх-нуур мужийн Юй шү сяньд 14-ний өдөр хүчтэй газар хөдөлсний дараа зарим улс орон болон байгууллагууд газар хөдлөлтөд эндэгсдэд гүнээ гашуудал илэрхийлэхийн зэрэгцээ газар хөдлөлтийн районд тусламж олгоход бэлэн байгаагаа илэрхийлжээ.

     Европын Холбооны Зөвлөлийн дарга Барросо хийсэн мэдэгдэлдээ газар хөдлөлтөд эндэгсдэд гашуудал илэрхийлээд, Хятадын засгийн газар болон ард түмэнд дэмжлэг олгоход Европын Холбоо бэлэн байна гэж тэмдэглэжээ.

      Японы ерөнхий сайд Юкио Хатояма Хөх-нуурын газар хөдлөлтөд эндэгсдэд гашуудал илэрхийлээд газар хөдлөлтийн район сэргээн босголтоо даруй хийхийг хүсэж байна, Японы засгийн газар боломжийн хэрээр тусламж олгохоор бэлтгэж байна гэжээ.

     Францын ГХЯ-ны сайд В.Коучнер албан мэдээ нийтэлж, Хятадын Хөх-нуур мужид хүчтэй газар хөдөлсөнд сэтгэл санааны талаар хуваалцаж байна гээд Франц эндэгсдэд гашуудаж байгаагаа болон Хятадын засгийн газар болон ард түмний газар хөдлөлттэй тэмцэж, гамшгаас аврахад бүх хүчээрээ дэмжинэ гэдгээ илэрхийлжээ.
Чад, Алжир зэрэг орнууд ч Хятадын Хөх-нуур мужийн хүчтэй газар хөдлөлтөд эндсэн хүмүүст гашуудлаа илэрхийлжээ. /Баясгалан орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе