• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гамшигт нэрвэгдсэн иргэдийн сэтгэл санааг тайвшруулах ажлыг дэг журамтай хийж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-04-21 09:36:12

     Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Жян Юй 20-ны өдөр Бээжинд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятадын засгийн газар гамшигт нэрвэгдсэн иргэдийн сэтгэл санааг амгалан тайван болгох ажлыг дэг журамтай хийж байна гэжээ.

      Тэрээр хэлэхдээ, одоогийн байдлаар гамшгаас авран туслах хүч хүрэлцээтэй, гамшгаас авран туслах эд барааг ч тус бүсэд тасралтгүй тээвэрлэн хүргэж байна. Гамшигт өртсөн иргэдийг зохистой авран тусалж төвхнүүлж байна. Үүний зэрэгцээ засгийн газраас тухайн орон нутгийн ард иргэдийн шашин шүтлэг зан заншлыг хүндэтгэж, ард иргэдийн сэтгэл санааг амгалан тайван болгох ажлыг дэг журамтай гүйцэтгэж байна. Шашны салбарынхан ч залбирал үйлдэх, хойд насны буяны ажлыг тасралтгүй өрнүүлж байна гэжээ.

      Жян Юй хэлэхдээ, одоо Хятадын засгийн газар болон нийт хятадын ард түмэн газар хөдлөлтийн гамшгаас авран туслах ажлыг бүх хүчээр хийж байна. Үүнд хилийн чанад дахь төвд ах дүү нарыг багтаасан гадаадын харъяат хятад иргэд гамшгийн районд адил бус хэлбэрээр сэтгэл санаа хуваалцаж буйгаа илэрхийлж байна гэжээ.

      Жян Юй хэлэхдээ, 20-ны байдлаар 150 гаруй улс орон, олон улсын байгууллага, бүс нутгийн байгууллага Хятадын засгийн газар, хятадын ард түмэнд санаа нэг байгаагаа илэрхийлжээ. Одоо Япон, БНСУ, Франц, Америк, Норвеги зэрэг орон холбогдох сувгаар Хятадад 3 сая 200 мянган ам долларын тусламж үзүүлсэн гэжээ. Тэрээр мөн хэлэхдээ, бид олон улсын хамтын нийгэмлэг дэмжиж буйд чин сэтгэлийн талархал дэвшүүлж байна. Зарим орон гамшгийн бүсэд туслах хүсэл эрмэлзлээ илэрхийлээд байна. Холбогдох талууд ч тусламж хүлээн авах дансны холбогдох мэдээллийг нийтлээд байна. Бид үүнд баярлан талархаж байна гэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе