Юйшүгийн газар хөдлөлтийн районы гамшгаас авран туслах эд бодисыг эмх цэгцтэй тарааж байна гэж сурвалжлагч 22-ны өдөр Хөх-нуур мужийн Газар хөдлөлттэй тэмцэж, гамшгаас авран туслах ажлын командлах газраас мэдээлэв.
Гамшгаас авран туслах эд бодисыг Жэ Гүжуинь сууринд хүргэсний дараа иргэдийн засаг захиргааны салбар нэгдэлтэй хүлээн авч, тоолж бүртгээд харьяа 19 бүсэд хуваарилж, дараа нь бүсүүд нь хүн амын байршлын тооны дагуу хороолол болон тосгонд хуваан өгч, хороолол болон тосгон нь гамшгаас авран туслах эд бодис тараах цэг гаргаж, байнга оршин суудаг хүн ард болон явуулын хүмүүст тарааж байна.
Удирдлагаа журамлах үүднээс тараах цэгүүд нь утасны дугаараа нэгдэлтэй болгов. Холбогдох хариуцлагатай хүмүүс тараах цэг дээр заан жолоодож байна. Ардын Чөлөөлөх Армийн болон Зэвсэгт Цагдаагийн 1500 байлдагч 19 тараах цэгт ачаа буулгаж, эд бодисын эргэлтийг хурдасгаж байгаа бөгөөд дэг журмыг сахин хамгаалж байна. Эдгээр арга хэмжээг авснаас гамшгаас авран туслах эд бодисыг нээлттэй, шударгаар тараах явдлыг үндсэндээ баталж чадсан байна. \Цэцэн орчуулав\