• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Асар их чармайлтаар гамшгаас аварч байгааг магтан сайшаав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2010-04-22 14:54:46

     Хятадын засгийн газар Хөх-нуур мужийн Юйшү-гийн газар хөдлөлтөөс авран туслахад асар их хүчин зүтгэл гаргалаа гэж НҮБ-ын гэгээрэл боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын /ЮНЕСКО/ ерөнхий захирал хатагтай Ирина Бокова 21-ний өдөр илэрхийлжээ.

     Ирина Бокова 21-ний өдөр хэвлэлийнхэнд хэлэхдээ, Хөх-нуур мужийн Юйшү-д газар хөдөлж, хүн ард ихээр эндэж бэртсэн явдалд би маш их эмгэнэн гашуудаж, гамшгийн байдалд анхаарал тавьсаар ирлээ. Газар хөдөлсөн нутаг нь далайн төвшнөөс өндөрт байрладаг бөгөөд цаг уур нэлээд хүйтэн байгаа тул авран туслахад их хүндрэлтэй байгаа юм. Гэвч ард иргэдийг гамшгаас аврахын төлөө Хятадын засгийн газар асар их хүчин зүтгэл гаргалаа гэжээ.

     4-р сарын 21-нд Хятад орон даяар Хөх-нуур мужийн Юйшү-гийн онц их газар хөдлөлтөд эндэгсдэд гашуудал илэрхийлэх үйл ажиллагаа зохион явуулсан юм. Ирина Бокова мөн өдөр Юйшү-гийн онц их газар хөдлөлтөд эндсэн хүмүүст дахин эмгэнэл илэрхийлж, ийм их гай гамшиг гарсан үед Хятадын ард түмэн гэсэнгүй бүх хүн төрөлхтөн эв санаа нэгтэй байх ёстой юм гэж илэрхийлжээ. \Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе