• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гамшгаас авран тусалж, төвхнүүлэхэд үндэстний онцлогийг анхаарах хэрэгтэй

CRI       (GMT+08:00) 2010-04-22 17:05:24

        Хятадын Иргэдийн ажил эрхэлсэн яамны гамшгаас авран туслах газрын дэд дарга Пан Чэньминь 22-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Юйшү-гийн гамшгийн районы гамшгаас авран тусалж, төвхнүүлэн зохицуулах ажил үндэстний районы онцлогийг бодолцох ёстой гэсэн байна.

  Төрийн зөвлөлийн хэвлэлийн бага хуралд Пан Чэньминь танилцуулан хэлэхдээ, Юйшү-гийн гамшгийн районы ажлыг удирдахад 4 зарчмыг баримтлах хэрэгтэй, тухайлбал, 1-д үндэстний ёс заншлыг хүндэтгэж, өөрийгөө хамгаалж сурахыг дэмжиж, тарах буюу цугларахыг төвхнүүлэх зарчим. 2-т, байршуулах газраа шинжлэх ухаанчаар зохицуулан төлөвлөж, хорооллын удирдлагыг даруй хэрэгжүүлэх 3-т, хэвийн амьдралаа түргэн сэргээх хэрэгтэй. 4-т, тохинуулах газрын эмх журам, аюулгүйн байдлыг бодитойгоор хамгаалж, гамшгаас болон галаас сэргийлэх болон хорооллын хэв журам сахиулах ажлыг сайтар хийх хэрэгтэй.

  Юйшү Төвд Үндэстний Өөртөө Засах Жөүгийн Юйшү сянь нь Хятадын баруун хойд хэсгийн Хөх нуур мужид байрлаж байна. Энэ удаагийн газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн хүмүүсийн дийлэнх нь Төвд үндэстнүүд байна./Анар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе