• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Юй Шү-гийн газар хөдлөлтийн район дахь амь насыг хайн аврах ажил үндсэндээ дуусжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-04-24 19:07:42

     Хөхнуур мужийн Юй Шү-гийн газар хөдлөлтийн район дахь амь насыг хайн аврахаар гол болгосон нэгдэх үе шатны авран туслах ажил үндсэндээ дуусч, цэрэг анги болон зэвсэгт цагдаа нар дараачийн үе шатны ажилд орсон байна.

      Хөхнуур мужийн цэргийн тойргийн Улс төрийн хэлтсийн дарга хошууч генерал Ли Жүнь 24-ний өдөр хэлэхдээ, тосгон бүр айл өрөх бүрийг алдалгүй хайн сурвалжилсан үндсэн дээр одоо цэрэг анги болон зэвсэгт цагдаа нар Юй Шү-гийн газар хөдлөлтийн район дахь өнцөг булан бүрийг нэгжин дууслаа. Гамшигт өртсөн иргэдийг төвхнүүлэх, гамшгийн дараах сэргэн байгуулалтын ажил ч зэрэг явагдаж байна. Цэрэг ангийн дараагийн шатны ажил бол гамшигдсан ардын үйлдвэрлэл амьдралыг түргэн сэргээж, шархадсан хүмүүсийг эмчлэн, хижгээс сэргийлэн, сургуулийн түр орон сууц байгуулан бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэн төвд бичиг дурсгалын зүйлийг хамгаалах ажил болно гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе