Хятадын эрүүл мэндийн яамны онц байдлын зохицуулах албын дарга Лян Вань 23-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Юй Шү-д газар хөдөлснөөс хойш эрүүл мэндийн яам мэргэжилтнүүдийг яаралтай зохион байгуулж, гамшигт нэрвэгдсэн районы иргэдэд сэтгэл зүйн эмчилгээ хийж байна.
Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны хэвлэлийн бага хурал дээр Лян Вань хэлэхдээ, сэтгэл зүй мэргэжилтнүүд Ши Нин хотод Юй Шү нутгийн хэл, зан үйлийг нэвтэрхий мэддэг сэтгэл зүйн ажилтан нарыг дамжаанд хамруулж, гэмтэж бэртсэн хүмүүсийг шилжүүлэн тээвэрлэх болон гамшигт өртсөн иргэдэд сэтгэл зүйн эмчилгээг сайн хийх талаар жолоодож байна. Үүний зэрэгцээ сэтгэл зүйн авран туслах үйл ажиллагаа нь адил бус хүмүүсийн шаардлагад үнэлгээ хийхийг чухалчилж, гэмтсэн хүмүүс,тэдний гэр бүлийн хүмүүс болон авран туслагчдад зориулалтын сэтгэл зүйн эмчилгээ хийж байна. Гэмтэл авсан хүмүүс, ялангуяа хүнд гэмтэл авсан хүмүүст ганцаарчилсан сэтгэл зүйн эмчилгээ хийж байна. Гамшгийн районд шаардлага бүхий сэтгэл зүйн эрүүл мэндийн гарын авлага хэвлэн тарааж, иргэдэд сэтгэл зүйн хүмүүжил олгож байна. /Баатар орчуулав/