|
|
||
Хятадын Иргэний Засаг Захиргааны Яамны хэвлэлийн төлөөлөгч, гамшгаас авран туслах газрын орлогч дарга Пан Чэнь минь 22-ны өдөр Бээжинд хэлэхдээ, өнөө Хөх-нуур мужийн Юйшүгийн газар хөдлөлтийн гамшигт дайрагдсан иргэдийг төвхнүүлэх ажил бүх талаар өрнөж байгаа бөгөөд эд бараа хангах болон мөнгө төгрөг олгох ажил эмх цэгцтэй сайхан явагдаж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, холбогдох салбарууд үндэстний зан зуршлыг харгалзан, шинжлэх ухаанчаар тохижуулах зарчмыг мөрдөн, оршин суух суурингуудыг түргэвчлэн байгуулах болно. Хятадын Иргэний Засаг Захиргааны Яам болон холбогдох салбар тус сардаа багтаан гамшгийн байдалд үнэлгээ хийж, гамшгийн дараах сэргээн босголтын төлөвлөгөөнд иш баримт хангах болно гэжээ.
21-ний өдрийн 17 цагийн байдлаар 14-ний өдөр Хөх-нуур мужийн Юйшүгийн Төвд Үндэстний Өөртөө Засах Жөүгийн Юйшү шяньд гарсан 7.1 баллын газар хөдлөлтөд 2183 хүн эндэж, 100 мянга гаруй хүн бэртсэн байна. Хятадын Иргэний Засаг Захиргааны Яамны хэвлэлийн төлөөлөгч, гамшгаас авран туслах газрын орлогч дарга Пан Чэнь минь танилцуулж хэлэхдээ, өнөөгийн байдлаар, тус нутагт 50 мянган майхан, 160 мянган зах хөвөнтэй даха, 200 мянган иж хөвөнтэй хөнжил дэвсгэр хүргэсэн байна. Үүнээс гадна бас маш их хэмжээний эвхдэг ор, био жорлон, гар чийдэн, цагаан будаа, гурил, ундны ус зэргийн амьдралын хэрэглээний үндсэн зүйлийг бүхнийг хүргэж өгсөн байна. Сүүлийн өдрүүдэд тус нутагт цас бороо ороод байгаад чиглүүлэн Иргэний Засаг Захиргааны Яам бас 7000 төмөр зуух хүргэж өглөө гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Онц байдлыг зохицуулах энэ хугацаанд голдуу майхан болон бэлэн хоол хэрэглэнэ. Майхан цуглуулсан өнөөгийн байдлаас үзэхэд, орон гэргүй хүмүүсийг бүхнийг майхантай болгосон. Хоол хүнс ч бүрэн баталгаатай болсон. Хүмүүсийг төвхнүүлэхэд бараг 3 сарын хугацаа хэрэгсэнэ. Гамшигт дайрагдсан иргэдэд тус хугацаанд хүн бүрд өдрийн 10 юань мөнгө болон 500 грамм хүнс олгоно гэжээ.
Пан Чэнь минь танилцуулж хэлэхдээ, газар хөдөлсний дараа авран туслагчид зам харилцааны нөхцөл тааруухан, далайн төвшнөөс өндөр зэргийн хүндрэл бэрхшээлийг даван туулж, гамшгаас авран туслах эд барааг баталлаа. Тэд нар жөү, шянь, хороолол дамжин бүгдэд нь эд бараа хангасан юм. Энэ бүх явцыг аудит, хяналтын салбар бүр хянаж шалган удирдсан. Гамшгаас авран туслах эд барааг хангаж байгаа байдал өнөө эмх цэгцтэй сайхан явагдаж байна гэжээ.
Пан Чэнь минь танилцуулж хэлэхдээ, гамшигт дайрагдсан иргэдэд орон сууц байгуулж өгөх ажлыг ч шалавдан хийж, ард иргэдийг аль болохоор суурьшуулахаар чармайх болно. Өнөө гамшгийн дараах сэргээн босголтыг төлөвлөх ажлыг ид өрнүүлж байна. Тус нутгийн хүн амын 93 хувь нь бүр Төвд үндэстэн байгааг харгалзан, гамшигт дайрагдсан иргэдэд орон сууц байгуулахдаа үндэстний зан зуршлыг харгалзах зарчмыг мөрдөх юм гэжээ. Тэрээр хэлэхдээ,
"Нэгд, үндэстний зан зуршлыг харгалзаж, өөрсдөө өөрийгөө аврахыг урамшуулан, өөрийн хүчээрээ дэгжирхийг дэмжиж, тус тусад нь болон төвлөрүүлэн суурьшуулах зарчмыг мөрдөнө. Хоёрт, орон сууцыг шинжлэх ухаанчаар төлөвлөж, оршин суугчдын хорооллын удирдлага хэрэгжүүлнэ. Гуравт, амьдралын хэвийн байдлыг түргэн сэргээж, гамшигт өртсөн иргэдийг түргэхэн хоолтой, орцтой болгохыг хүсэж байна. Үүнд барааны хангамж, банкны хадгаламж, ялангуяа ардын амьдралтай нягт холбоотой зах зээлүүдийг түргэн сэргээх болно. Дөрөвт, суурингуудын эмх журам болон аюулгүй байдлыг үнэнхүү баталж, гамшиг, галын аюулаас сэргийлэн, нийгмийн аюулгүй байдлыг батлах болно" гэжээ.
Буяны хандивын мөнгийг голдуу сургуулийг багтаасан олон нийтийн хэрэглээний төхөөрөмжүүд болон иргэдийн сууцыг сэргээхэд хэрэглэх бөгөөд сургуулиудыг түргэн сэргээх нь ч Юйшүгийн сэргээн байгуулалтын нэг чухал ажил болох юм байна. \Э.Цогзолмаа орчуулав.\
| ||||
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |