|
|
||
Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 28-ны өдөр Бээжинд Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой уулзах үед хэлэхдээ, Монголын талтай дээд давхаргын хэлхээ холбоогоо эрчимжүүлж, сайн хөршийн харилцан итгэлцсэн бүтээлч хамтын ажиллагааны харилцааг гүнзгийрүүлж, хоёр орны харилцааг урагш хөгжүүлэхийг ахиулахад Хятадын тал бэлэн байна гэжээ.
Вэнь Жябао хэлэхдээ, дипломат харилцаа тогтоосон 60 жилийн турш Хятад Монгол хоёр орны харилцаа төрөл бүрийн шалгалтыг даван туулж, өдөр ирэх тутам боловсронгуй нягт болсон байна гэжээ. Вэнь Жябао хоёр талын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг өргөтгөх талаар гурван зүйл санал дэвшүүлсэн байна. Даруй, 1-рт, хоёр талын хамтын ажиллагаанд бат бэх хуулийн үндэс суурь тавьж өгөхийн төлөө эдийн засаг худалдааны хэлэлцээр эртхэн байгуулах. 2-рт, нөлөө ихтэй том төсөл хэрэгжүүлж, холбогдох аж үйлдвэрийн хамтын ажиллагааны цар хүрээг өргөтгөх. 3-рт, хоёр орны аж ахуйн нэгжид нөхцөл боломж идэвхтэй бүрдүүлэн өгч солилцоо хийх нь урамшуулан, хоёр талын эдийн засаг худалдааны хэлхээ холбоог нэн дөхөм амьжиргааны хүчээр баялаг болгох эдгээр болно гэжээ.
Ноён Элбэгдорж хэлэхдээ, Монгол Хятад хоёр орны харилцаа хоёр орны найрсаг хамтын ажиллагааны харилцааны гэрээний хүрээнд ялгам хөгжсөн байна. Хятадтай харилцаа хөгжүүлэхийг Монголын тал дээд хэмжээнд хүндэтгэн үзэж, нэг Хятадын бодлого эрс хэлбэрэлтгүй баримтлан Хятадын талтай дээд давхаргын хэлхээ холбоог эрчимжүүлэн улс төрийн итгэлцлийг нэмэгдүүлэхэд Монголын тал бэлэн байна гэжээ. Монголын эдийн засгийн байгуулалтад Хятадын тал идэвхтэй оролцохыг Монголын тал сайшаа байна. Хоёр талаараа хил дамнан тээвэр хийх, уул уурхайн бүтээгдэхүүн, мал аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах, гай гамшгаас сэргийлэх зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсэж байна. Хятадын талтай хамт зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг ахиулахад Монголын тал бэлэн байна гэжээ. \Гэрэлт орчуулав\
| ||||
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |