|
|
||
5-р сарын 12 бол Вэнчуаний газар хөдлөлтийн 2 жилийн дурсгалын өдөр. 2 жилийн турш сэргээн босголтын ажил тодорхой үр дүнд хүрч, 1 сая 450 мянган тариачин өрхийн орон сууцны барилгыг үндсэнд нь дуусган, улсын чухал бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд хамрагдсан 29 мянга 704 төслийн 97.2 хувь нь биелэгдсэн байна.
Холбогдох салбарын танилцуулснаар, 2009 онд гамшигт хүнд нэрвэгдсэн Сьчуань мужийн 51 шяний хот суурины оршин суугчдын хуваарилсан орлого, хөдөө тосгоны хүн тутмын дундаж орлого газар хөдлөлтийн өмнөх үеэс давсан байна.
2 жилийн хугацаанд засгийн газрийн сэргээн босголтын сангаас 194 тэрбум 924 сая юань санхүүжүүлсэн бөгөөд сэргээн босголтын төсөл боловсруулах, бодлогын туслалцаа үзүүлэх талд улсын холбогдох яам хороод иргэдийн амьдралтай холбоотой төслүүдэд онцгой бодлого авч тусалсан байна. Үүний зэрэгцээ гамшигт нэрвэгдсэн районд ажлын байраар хангах зориулалттай 1,7 тэрбум юаниар санхүүжүүлж, 700 сая гаруй юаний үнэ бүхий ажилгүйдлийн даатгалын мөнгө тараажээ. Гамшигт нэрвэгдсэн олон түмэнд ажлаар хангагдах, ажилтан элсүүлэх арга хэмжээг 1000 гаруй удаа зохион байгуулж, гамшигт нэрвэгдсэн районы иргэдийг бэлтгэл дамжаанд давхацсан тоогоор 900 мянга гаруй удаа хамруулж, 1 сая 600 мянга шахам хүнийг ажлын байраар хангажээ. \Номин орчуулав.\
| ||||
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |