• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гамшгийн районы сэргээн босгох ажил амжилтад хүрэв

CRI       (GMT+08:00) 2010-05-12 15:47:33

     12-ны өдөр бол Сьчуаны Вэньчуанд хүчтэй газар хөдөлсний 2 жилийн ойн өдөр юм. Шянган нь Вэньчуаны газар хөдлөлтийн бүсэд өрнүүлсэн сэргээн босгох ажил тогтвортой урагшилж, улмаар бүтээн байгуулалтын оргил үед оров гэж Шянганы засаг захиргааны онцгой районы засгийн хэрэг эрхлэх газрын дарга Тан Иннянь саяхан хэллээ.

     Өнөөгийн байдлаар Шянганы бүтээн байгуулалтад хандивласан мөнгө анхны амлалтын дагуу 10 тэрбум шянган долларт хүрч, боловсрол, эмнэлэг эрүүл мэнд, нийгмийн халамж, сургалт, Вөлүнгийн байгалийн дархан цаазат районы сэргээн босголт зэрэг олон салбар хамарсан нийт 185 төсөл хэрэгжүүлж байна.

     Мөн өдөр боловсрол зэрэг хүмүүнлэгийн салбарт элэгтэй Шянганы халамжийн байгууллага —Мяо Пү нь Шянганд үйл ажиллагаа өрнүүлж, газар хөдлөлтийн дараах сэргээн босголтыг цаашид анхаарч халамжлахыг иргэдэд уриалав. 2 жилийн турш уг байгууллага 30 сая гаруй юаниар гамшгийн районд 13 сургууль байгуулж 2010 оны 9-р сараас өмнө бүгд үүдээ нээх юм. \Ч. Гантөмөр орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе