|
|
||
Монгол улсад айлчилж байгаа БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 6-р сарын 1-ний өдөр Улаанбаатарт Монголын Улсын Их Хурлын дарга Дамдины Дэмбэрэлтэй уулзжээ.
Вэнь Жябао хэлэхдээ, Хятад Монголын харилцааг Хятадын тал дээд хэмжээнд чухалчлан үзэж, Монгол хоорондын харилцааг гадаад бодлогынхоо чухал байранд тавьж, Монголын талтай улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөтгөж хүмүүсийн солилцоог эрчимжүүлэн хоёр орны сайн хөршийн харилцан итгэлцсэн түншийн харилцааг тасралтгүй ахиулахад Хятадын тал бэлэн байна гэжээ. Хоёр орны хууль тогтоох байгууллага найрсаг хэлхээ холбоогоо нягт болгож, хоёр орны харилцан ойлголцол, найрамдал, хамтын ажиллагааг нэмэгдүүлэн Хятад Монголын харилцааны хөгжлийг ахиулан шинэ хувь нэмэр оруулахыг Вэнь Жябао хүссэн байна.
Д.Дэмбэрэл хэлэхдээ, Хятадын талтай сайн хөршийн харилцан итгэлцсэн түншийн харилцаа хөгжүүлэхийг Монголын тал чухалчилж, Хятадын хөгжлийг ихээр сайшааж байна. Улс орны эдийн засаг нийгмийн хөгжлийг биелүүлэх үйл явцдаа Хятадын талтай хэлхээ холбоо хамтын ажиллагаагаа өргөтгөхийг хүсэж байна гэжээ. Монголын Улсын Их Хурал Бүх Хятадын АТИХ болон УТЗЗ-ийн Бүх Хятадын хороотой хэлхээ холбоогоо эрчимжүүлэн Монгол Хятадын харилцааны хөгжлийг ахиулахад хувь нэмэр оруулахад бэлэн байна гэж Дэмбэрэл илэрхийлжээ.
Вэнь Жябао бас Бүх Хятадын АТИХ-ийн Байнгын хорооны дарга Ү Бан Гүөгийн мэндчилгээг Дэмбэрэлд уламжилжээ. Дэмбэрэл ч Ү Бан Гүө болон УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны дарга Жя Чинлиньд мэндчилж байгаагаа Вэнь Жябаогоор уламжлуулсан байна. \Гэрэлт орчуулав\
| ||||
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |