|
|
||
Хятад Монгол хоёр орны ерөнхий сайд 6-р сарын 1-ний өдөр Улаанбаатарт хэлэлцээ хийсэн бөгөөд хилийн чанадын тогтолцоог зэрэг хамтын ажиллагааны 9 баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцжээ. Үүний дараа болсон хэвлэлийн бага хурал дээр Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао чин үнэнч ажил хэрэгчээр хэлэлцээнд үнэлгээ өгсөн байна. Монгол улсын ерөнхий сайд Батболд хэлэлцээний үр дүнд сэтгэл хангалуун байгаа илэрхийлэн бөгөөд "Хятад Монголын хилийн дэглэмийн тухай Бүгд Найрамдах Хятад Ард улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын гэрээ"-д гарын үсэг зурсныг өндрөөр үнэлээд, энэ удаагийн айлчлал нь хоёр орны сайн хөршийн харилцан итгэлцсэн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргахад асар их нэмэр хандив болно гэж үзсэн байна.
Вэн Жябао хэлэлцээний явцад, Хятад Монголын " уул уурхайн эх баялгийг нээж ашиглах, дэд бүтцийн байгуулалт, банк санхүү гэх гурван салбарыг нэгтгэсэн хамтын ажиллагааг ахиулах ухаагдахууныг дэвшүүлжээ. Тэрээр танилцуулж хэлэхдээ, би анх удаагаа Монгол улсад айлчилж байгаа, Монголын ард түмний зочинсог найрсаг зан надад маш өндөр сэтгэгдэл төрүүлсэн, би Батболд ерийн сайдтай илэн далангүй ажил хэрэгч хэлэлцээ хийсэн, бид Хятад Монгол хоёр орны харилцааны сүүлийн жилүүдэд олсон амжилтуудыг эргэцүүлж, хоёр орны хөгжлийн ирээдүйн чиг хандлага, салбаруудыг төлөвлөж, маш олон чухал нийтлэг ойлголттой болсон. Уул уурхайн эх баялгийг нээж ашиглах, дэд бүтцийн байгуулалт, банк санхүү гэх гурван салбарыг нэгтгэсэн хамтын ажиллагааг ахиулах жич Хятад Монголын чөлөөт худалдааны бүс байгуулах боломжийн тухай судалгааг эртхэн эхлүүлэх, соёлын солилцоог ахиулж, хоёр ард түмний ойлголцоо найрамдлыг бэхжүүлэх санал дэвшүүлсэн. Монголын тал бүсчилсэн хамтын ажиллагаанд оролцохыг Хятадын тал дэмжиж байна, Монголын талтай хамтаар бүс нутгийн байгууллага дахь ойлголцоо зохицуулалтаа эрчимжүүлж, бүс нутгийн энх тайван амар амгалан байдлыг хамтаар хамгаалахыг хүсэж байна гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |