• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Монголын ерөнхий сайд хэлэлцээ хийж, хоёр орон хамтын ажиллагааны 9 баримт бичигт гарын үсэг зурав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-06-01 22:00:02

      Батболд Хятадын талын буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээл олгосонд баярлаж байгаагаа илэрхийлжээ.

      Тэрээр хэлэхдээ, албан ёсны хэлэлцээний үеэр Хятадын тал манай талын дэвшүүлсэн саналуудыг дэмжихийн зэрэгцээ Монгол улсад 50 сая юанийн буцалтгүй тусламж, Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжлийн зорилтуудыг шийдвэрлэхэд дэмжлэг болох тусламжийг хэллээ. Мөн батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх дэмжих чиглэлээр 10 сая юанийн тусламж үзүүлэхээ илэрхийлжээ. Манай боловсруулах аж үйлдвэрийг дэмжих чиглэлээр 500 сая юанийн хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ. Үүнд баярлаж байгаагаа илэрхийлье. БНХАУ манай улсад удаа дараа буцалтгүй тусламж олгож нийгэм эдийн засгийн тодорхой асуудлуудыг шийдэхэд чухал дэмжлэг болж байгаад бид талархалтай байдгийг энд зориуд тэмдэглэн илэрхийлэхийг хүсэж байна гэжээ.

     Тэрээр Хятад улсын засгийн газрын Хятад Монголын хүмүүсийн солилцоо болон соёлын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар олон байршуулалт хийсэн бодит аргыг сайшаасан байна. Тэрээр хэлэхдээ, бид хоёр талын соёл боловсрол, хүмүүнлэг, байгаль экологийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, зарим санал санаачилгыг дэвшүүлсэн хоёр талаасаа дэмжлэг үзүүлэн ажиллахаар тохиролцлоо. Хятадын тал таван жил дараалан жил бүр манай 60 залуусыг хүлээн авч айлчлуулахаа мэдэгдлээ. БНХАУ-ын засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлж ирэх таван жилийн хугацаанд 2000 оюутан засгийн газрын тэтгэлгээр сургах болсонд БНХАУ-ын засгийн газарт талархал илэрхийлж байна. БНХАУ-ын буцалтгүй тусламжийн үлдэгдэл тодорхой хөрөнгөөр оюутны хотхоны төслийг дэмжиж байгаад бид талархаж байна гэжээ.

      Уулзалтын дараа Хятад Монгол хоёр орон хамтын ажиллагааны 9 баримт бичигт гарын үсэг зуржээ. Эдгээр нь Хятад Монголын хилийн дэглэм, эдийн засаг техникийн хамтын ажиллах, боловсролын үнэмлэх, эрдмийн зэргийн гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөх, гаалийн асуудлаар хамтран ажиллах, банк санхүүгийн зээл олгох, уул уурхай, цөмийн эрчим хүч хөгжүүлэх зэрэг багтаж байна. "Монгол Хятадын хилийн дэглэмийн тухай  Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард улсын Засгийн газар хоорондын гэрээ"-г Батболд өндрөөр үнэлж түүхт ач холбогдолтой гэж үзжээ.

1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе