|
|
||
Тэрээр хэлэхдээ, албан ёсны хэлэлцээний дараа хамтын ажиллагааны 9 баримт бичигт гарын үсэг зурлаа. Тухайлбал "Монгол Хятадын хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард улсын Засгийн газар хоорондын гэрээ"-нд гарын үсэг зурсан нь түүхэн ач холбогдолтой боллоо гэж онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Энэхүү гэрээг байгуулснаар Монгол улсын хилийг хамгаалах, хил орчмын нутаг дэвсгэрт мөрдөх хилийн дэглэм, түүний сахин хамгаалах, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гарсан зөрчлийг таслан зогсоох эрх зүйн орчинг боловсронгуй болгож байна. Түүнчлэн хоёр улсын тэр дундаа хил орчмын орон нутгийн худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын харилцааг төрийн нэгдсэн бодлого хууль тогтоомжийн хүрээнд хөгжүүлэхэд тус дөхөмтэй зүйл боллоо гэжээ.
Хятад Монголын харилцааны ирээдүйн хөгжлийн талаар Вэнь Жябао хэлэхдээ, хоёр орон нөгөө талынхаа цөм болсон ашиг сонирхолтой холбоотой чухал асуудлаар харилцан эрс бат дэмжих болно. Хятад Монгол чухал хөрш болсны хувьд өөрчлөлт ихтэй олон улсын болон бүс нутгийн байдалд хоёр орон өөр өөрийн улс орны алс хэтийн хөгжил, бүс нутгийн өнө батын цэцэглэл хөгжлийн үүднээс хэлхээ холбоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, Хятад Монголын харилцан итгэлцсэн түншийн харилцааг тасралтгүй урагш хөгжүүлэх болно. Монголын талтай дээд хэмжээний хэлхээ холбоогоо хэвээр байлгаж, нөгөө талынхаа цөм болсон ашиг сонирхолтой холбоотой чухал асуудлаар харилцан эрс бат дэмжлэг үзүүлж, улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.
Хоёр талаараа бас хамтаар сонирхож байгаа олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал солилцож, зүүн хойд Азийн аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагаа, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр зөвшин тогтжээ. \Рэнчинсоо, Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |