Хятад, Шведийн байгаль орчны чуулга уулзалт, "Аж ахуйн нэгж хүлэмжийн хий багатай эдийн засаг бий болгох" чуулга уулзалт 9-ний өдөр Шанхайн Дэлхийн яармагийн хүрээлэнгийн Шведийн ордонд болов. Тус чуулга уулзалтыг Шведээс Шанхайд суугаа Ерөнхий консулын газар болон Шведийн Худалдааны зөвлөл хамтран зохиосон байна.
Чуулга уулзалт дээр Шанхай хотын Байгаль орчны хамгаалах газрын дарга Жан Чуань, Шведээс Шанхайд суугаа Ерөнхий консул Бенгт Жоханссон нар үг хэлэв. Хятад, Швед хоёр орны аж ахуйн нэгжийн төлөөлөгчид мөн өдөр аж үйлдвэрийн үйлдвэрлэл болон зам тээврийн салбарт хэрхэн эрчим хүч хэмнэх асуудлыг авч хэлэлцсэн байна. \Цэцэн орчуулав\