• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хуулийн холбогдох баримт бичигт гарын үсэг зурахыг санал болгов

CRI       (GMT+08:00) 2010-06-11 15:53:50

      Хятад улсын дарга Хү Жиньтао орон нутгийн цагаар 11-ний өдөр Ташкентад ШХАБ-ын гишүүн орны тэргүүн нарын зөвлөлийн 10-р хуралд оролцон үг хэлж, ШХАБ-ын гишүүд хил дамнасан нефть, хийн хоолойн аюулгүйг батлах хамтын ажиллагааны асуудлаар зөвшилцөж, хуулийн холбогдох баримт бичигт гарын үсэг зурахыг санал болгов.

     Бид "ШХАБ-ын терроризмын эсрэг конвенц " болон тус байгууллагын хамтын ажиллагааны бусад баримт бичгийг цаашид хэрэгжүүлж, тус бүс нутгийн "гурван хүчин" -д цохилт өгөх чадавхаа үр ашигтай дээшлүүлнэ. Мэдээлэл солилцох, хил хязгаарыг удирдаж хянах болон зам тээврийн хэрэгслийн аюулгүйг батлахаа эрчимжүүлж, мансууруулах бодис наймаалах зэрэг үндэстэн дамнасан гэмт хэрэгт цохилт өгөх хамтын ажиллагааны механизмыг байгуулж, ажилтны сургалт болон солилцоог эрчимжүүлж, хамтран хууль хэрэгжүүлэх талын үр бүтээлийг дээшлүүлнэ гэж Хү Жиньтао хэлсэн үгэндээ тэмдэглэжээ. \Ч. Гантөмөр орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе