|
|
||
Шанхайн дэлхийн яармагийн Жээжянгийн үйл ажиллагааны долоо хоног 6-р сарын 18- 22-ний өдрүүдэд Дэлхийн яармагийн хүрээлэнд зохиогдох гэж байна.
17-ны өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, Жээжян мужийн орлогч ерөнхий нарийн бичгийн дарга Ся Хайвэй танилцуулж хэлэхдээ, энэ удаагийн дэлхийн яармагийн Жээжянгийн долоо хоногийн үйл ажиллагаа " Аз жаргалт хот хөдөө, сайн сайхан гэр нутаг" уриан дор зохиогдох болно. Тухайн цагт ардын зан үйлийн маш өвөрмөц онцлог болон орчин үеийн утга санаагаар баялаг тоглолт болон үзэсгэлэнгээр, Жээжянгийн баялаг соёлын өв хийгээд үзэсгэлэнт сайхан байгалийн үзэмжийг харуулах юм гэжээ.
Эх сурвалжаас үзвэл, долоо хоногийн үйл ажиллагааны хугацаанд Жээжян мужийнхан " хаврын өнгөөр бялхсан Жээжян- Жээжянгийн ардын урлагийн талбайн тоглолт" зэрэг олон сайхан тоглолт сонирхуулж, Жээжян мужийн олон нутгийн онцлог болон ардын зан үйлийг харуулах болно. \ Пэрлаймаа орчуулав\
| ||||
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |