• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ирээдүйн хотын амьдралын гоё сайхан зургийг дэлгэж байна

CRI       (GMT+08:00) 2010-06-23 17:55:08

     Болор ордон, Еффел цамхагаас аваад чидэн, телвизор, авто машин хүртэл өнгөрсөн олон удаагийн дэлхийн яармагуудад хүмүүсийн харц булаасан хамгаас гайхалтай зүйлүүд нь шинжлэх ухаан техникийн хүчинд түшиглэн шинийг санаачлан бүтээсэн амжилт бүтээлийг харуулж ирснээр, тэдгээр нь хүн төрөлхтний амьдралын хэлбэр маягийг гүнээ нөлөөлсөөр ирсэн юм. Одоо болоход маш олон шинэ шинжлэх ухаан техникийн ололт амжилтууд нь заримдаа ч дэлхийн яармагийг хүлээж ядан урьдаар төрөгдөж байна. Гэвч дэлхийн яармагийн шинжлэх ухаан техникийн ухагдахуун болон бодитой хэрэгжилт нь мөн хүмүүсийг баярлуулан урамшуулсаар байна. Тэр нь дэлхийн хүн ардад ирээдүйн хот дэх хүн хүний хоорондоо, хүн байгаль хоорондоо зохицон орших сайхан зургийг харуулсан байна.

     Шинжлэх ухаан техник нь хүн төрөлхтөнд эд баялаг авчирч өгсөн төдийгүй бас байгаль орчны бохирдол, эрчим хүчний хомосдол болон цаг уурын өөрчлөлт зэрэг асуудал буй болгож өгсөн байна. Тэхэд Шанхайн дэлхийн яармагт 4.6 сая киловаттын нарны эрчим хүчний цахилгаан станц, шатахуунт цахилгаан зайтай 500 авто машин болон цахилгаан хөдөлгүүрт авто машин, 200 мянга гаруй LED чийдэн, борооны ус болон хатуу биет хог хаягдлыг буцаан авч дахин ашиглах систем, замын хөдөлгөөний автоматаар жолоодох шинэ үеийн сүлжээ зэрэг нь ногоон, байгаль орчныг хамгаалах, нүүрстөрөгчийн давхар исэл багатай байх ухагдахууныг харуулсан байна.

     Дэлхийн яармаг нь эдгээр шинэ техникийг их цар хэмжээгээр бизнесийн зориулалтаар ашиглахад тавцан олгож, хотын ирээдүйн хөгжлийн замыг заасан байна гэж Хятадын Шинжлэх Ухаан Техникийн Яамны сайд Ван Ган үзсэн байна. Тэрээр хэлэхдээ:

     "Нэгд, цэвэр эрчим хүч нь хотын эрчим хүчний гол хэлбэр болох юм. Хоёрт, эх баялгийг ахин дахин өндөр үр ашигтай ашиглах нь хотын эдийн засгийн гол загвар болно. Гуравт, хотын үйл ажиллагаа нь сэрэл мэдрэл болон өөртөө зохицох хүчин чадал хангах болно. Дөрөвт, мэдлэгийн чанартай үйлчилгээний ажил төрөл нь хотын ирээдүйн аж үйлдвэрийн гол хэлбэр болно. Тавд, хотын бүс, хотын эргэн тойрон нь хотыг хөгжүүлэх чухал чиглэл болох юм" гэжээ.

      Шинжлэх ухаан техникийн дэвшлээс болж, ажилгүйдэл зэрэг нийгмийн асуудлыг буй болгож болзошгүй гэх асуудлаар дэлхийн яармаг нь ч сэтгэн бодсон юм. Жишээ нь дэлхийн 30%-с дээших аж үйлдвэрийн роботыг Японд үйлдвэрлэж байна. Робот нь хүн төрөлхтний будаан аягийг булаах уу? Гэсэн асуудлаар Шанхайн дэлхийн яармагийн Японы үзмэрийн тойргийн ерөнхий төлөөлөгч Хироши Цүкамотогийн үзэж байгаагаар, роботын хөдөлмөр болон хүн хүчний хөдөлмөрийн хооронд бүрмөсөн эв зохицонгуй зэрэгцэн оршиж болох юм байна.

     Тэрээр хэлэхдээ: " маш бэрх хатуу ажлын орчинд хүн ажиллах нь маш хүндрэлтэй, энэ үед бид роботыг ажиллуулж болох юм. Гэвч хүн бас ч үүнд гол удирдах үүрэг гүйцэтгэнэ. Тийм болохоор роботын техникийг шинжлэх ухаанчаар хэрэглэх нь маш чухал юм. Техник болон хүн төрөлхтөн хоорондын эвсэг харилцаатай байхыг бид онцолж байна. Энэ нь Японы ордны гол үзэл санаа- техник болон хүний сэтгэл хоорондын эвсэг зохицолтой адилхан юм" гэжээ.

     Хүн төрөлхтөн өдөр ирэх тусам өөртөн шинэдэж байгаа шинжлэх ухаан техникээс амьдралд авчирч байгаа дөхөм хялбарыг эдлэхийн зэрэгцээ эх байгаль бол барагдашгүй ундраа биш гэснийг улам ойлгож байгаа юм.

     Хятадын Шинжлэх Ухаан Техникийн Яамны сайд Ван Ган хэлэхдээ, Шанхайн дэлхийн яармаг бол нэгэн тавцан мөн, бүх дэлхийн хэн энд ирээдүйн хотын тохижуулалт, байгуулалт, хөгжил зэрэг талын ухагдахуун болон хөгжлийн чиглэлээр солилцож болох юм. Ийм солилцоо нь хотыг түргэн, эвсэг, тогтвортой хөгжүүлэх юм гэдэгт итгэж байна гэжээ. \ Пэрлаймаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе