• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БНАКонУ-ын үндэсний ордны өдөрлөг болов

CRI       (GMT+08:00) 2010-06-23 15:44:58

     Шанхайн дэлхийн яармаг 23-ний өдөр БНАКонУ-ын үндэсний ордны өдөрлөгийг зохиов. Шанхайн дэлхийн яармагийн Хятадын засгийн газрын орлогч ерөнхий төлөөлөгч Ван Сыфа болон БНАКонУ-ын Худалдааны болон жижиг дунд аж ахуйн нэгжийн яамны сайд Бернард Бяндо Санго тэмдэглэх ажиллагаанд оролцож үг хэлсэн байна.

     Ван Сыфа хэлэхдээ, БНАКонУ-ын ордон нь тус улсын хамгийн унаган төрх болон ирээдүйн хөгжлийг хүсэн эрмэлзэгч сэтгэлийг харуулсан байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, БНАКонУ бол Хятадын уламжлалт найрсаг хамтын ажиллагааны түнш мөн. Шанхайн дэлхийн яармагт дорвитой дэмжлэг үзүүлсэн тус улсад Хятадын тал баярлан талархаж байгаа бөгөөд БНАКонУ ирээдүйн хөгжлийн замдаа тасралтгүй шинэ амжилт бүтээхийг хүсэн ерөөж байна гэжээ.

      Сайд Бернард Бяндо Санго нээлтийн үгэндээ, Шанхайн дэлхийн яармагийн " Сайхан хот сайхан амьдрал" гэсэн уриа нэгэн ёс горимыг тайлбарлаж байна. Даруй бүх хөгжлийн гол хөдөлгүүр хүчин болсны хувьд, хүн төрөлхтөн өөрийн хөгжилдээ тус дөхөм үзүүлэх сайн сайхан орчинд өөрийгөө боловсронгуй болгон дэвшүүлэхийг хайх ёстой гэсэн болно гэжээ.

      БНАКонУ-ын үндэсний ордон Шанхайн дэлхийн яармагийн С тойргийн Африкийн нэгдсэн ордны дотор байрлаж байна. " Цэцэглэн хөгжсөн хот" гэсэн гол уриатай бөгөөд " унаган төрх"-ийг харуулахаар гол болгож, байгалийн нандин цэвэр төрхөөр улс орныхоо гайхамшгийг үзүүлж, эх баялаг, хүн хийгээд хот уялдсан хотын хөгжлийн ухагдахууныг илтгэсэн байна. \ Пэрлаймаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе