![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятад улсын дарга Хү Жиньтао Канадын ерөнхий сайд Степен Харпертай орон нутгийн цагаар 24-ний үдээс хойш Оттавад хэлэлцээ хийлээ. Хү Жиньтао хэлэлцээний явцад, 2015 он хүрэхэд хоёр талын худалдааны хэмжээг 60 тэрбум ам долларт хүргэх зорилт дэвшүүлжээ.
ТүүнчлэнХү Жиньтао Хятад Канадын харилцааны хөгжилтэй холбогдуулан, дээд давхарга тэрчлэн шат бүрийн хэлхээ холбоог эрчимжүүлэх, ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөтгөх, нийгэм соёлын солилцоог өргөтгөх, олон улс, бүс нутгийн үйл хэрэгт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, нөгөө талынхаа гол ашиг сонирхол болон гол анхаарч байгаа зүйлийг хүндэтгэх зэрэг 5 зүйлт санал дэвшүүлжээ.
Хү Жиньтао цохон тэмдэглэхдээ: нэг Хятадын бодлого хэрэгжүүлнэ гэсэн болон Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэнэ гэж Канадын талын олон удаа илэрхийлснийг Хятадын тал сайшааж байна. Хятадын талын байр суурийг цааш ойлгон дэмжиж, эмзэг асуудлыг зохистой шийдэхийг Канадын талд хүсэж байна. Энэ нь Хятад Канадын харилцаа урт хугацаанд эрүүл тогтвортой хөгжихөд маш чухал юм гэжээ.
Хоёр тал хуралдах гэж байгаа 20-ийн бүлгийн Торонтогийн дээд хэмжээний уулзалт, хамтаар сонирхож байгаа олон улс, бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцжээ.
Хэлэлцээний дараа Хү Жиньтао болон Степен Харпер нар гарын үсэг зурах ёслолд оролцлоо. Хоёр тал Хятад Канадын аялал жуулчлалын хэлэлцээр зэрэг хамтын баримт бичигт гарын үсэг зурав. /Баясгалан орчуулав/
| ||||
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |