|
|
||
7-р сарын 6-ны өдөр Хятад-Европын холбооны эрчим хүчний хамтын ажиллагааны наймдахь хурал Шанхайн Дэлхийн яармагийн Бельги-Европын холбооны ордонд нээгдлээ. Хоёр тал эрчим хүчний салбар ялангуяа цэвэр эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсч байгаагаа Хятадын Шинжлэх Ухаан, Техникийн Яамны сайд Ван Ган, Европын холбооны эрчим хүчний асуудал хариуцсан гишүүн Гунтхер Оеттингер нар илэрхийлжээ.
Дэлхий дээрх эдийн засгийн хамгийн нөлөө ихтэй хоёр том цогц болсны хувьд, Хятад, Европ эрчим хүчний бодлого, аж үйлдвэрүүдийн хамтын ажиллагаа, шинжлэх ухаан, техникийн солилцооны талаар хамтын ажиллагааны нэлээд боловсронгуй механизм бүрдүүлсэн бөгөөд цаг уурын өөрчлөлтийг аргацаахад хоёр тал цэвэр эрчим хүч хөгжүүлэх хамтын үүрэг хариуцлагатай юм гэж сайд Ван Ган илэрхийлсэн байна.
"Европын холбоо бол Хятадын шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны хамгийн чухал түншүүдийн нэг нь юм. 1998 оноос хойш, Хятад, Европын олон удаагийн дээд уулзалтын явцад, эрчим хүчний хамтын ажиллагаа нь жил тутмын зөвшилцлийн хамгийн дээд зэрэглэлийн механизмийн чухал сэдэв болсон юм. Сүүлийн жилүүдэд, Хятад-Европын эрчим хүчний ажлын удирдлагын бэлтгэл сургалтын төв залгаагаар байгуулагдаж, Хятад, Европын эрчим хүчний байгаль орчны төсөл зэрэг хамтын ажиллагааны олон төсөл хэрэгжүүлсэн. Энэ онд Жосе Мауэль Барросо Хятад-Европын цэвэр эрчим хүчний төвийн төслийг биечлэн эхүүлэв. Хятад-Европын эрчим хүчний хамтын ажиллагаанд байнгын болох, тогтмолжих, олон ургалчтай болох, өргөжин гүнзгийрэх сайн сайхан хандлага илэрлээ" гэж сайд Ван Ган тэмдэглэжээ.
2009 онд Хятад улс дэлхийд эрчим хүч үйлдвэрлэгч хамгийн том орон, эрчим хүч хэрэглэдэг хоёр дахь том орон болсон байна.
Европын холбооны эрчим хүчний асуудал хариуцсан гишүүн Гунтхер Оеттингер хэлэхдээ, өнгөрсөн 20 гаруй жилд, эрчим хүчний салбар дахь Хятад, Европын хийсэн хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрлээ гэжээ. Цэвэр эрчим хүчний салбар дахь хөрөнгө оруулалт бол хүн төрөлхтөний ирээдүйд хөрөнгө оруулж байгаа явдал юм. Хятад, Европ хоёр тал хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлэн, хөрөнгө оруулалтын эрч хүчээ нэмж, шинжлэх ухаан техникийн дэвшилд түшиглэн эрчим хүчний аюулгүй байдлыг баталгаажуулах хэрэгтэй гэжээ.
"Өнгөрсөнд бид эдийн засгийн олон удаагийн хямралыг өнгөрүүлсэн, гэвч бас эрчим хүч болон цаг уурын хямралыг даван туулах хэрэгтэй байна. Бидэнд өөр сонголт байхгүй—ирээдүйнхээ эрчим хүчний төлөө, бид эрхбиш өнөөдрөөс эхлэн хөрөнгө оруулах хэрэгтэй байна. Эрчим хүчний шинэ стратеги хэрэгжүүлэхийн өртгийг бид өнөө даах чадалгүй гэж зарим хүн хэлж мэднэ. Бид хэрэв одоо үйл ажиллагаа авахгүй юм бол ирээдүйн үр тагаварыг нь бид үнэхээр хүлээн авахын аргагүй болно гэж би үзэж байна. Зөвхөн шинжлэх ухаан техникийн дэвшил нь бидний эрчим хүчний аюулгүй байдлыг баталгаажуулан, биднийг өрсөлдөх хүчинтэй болгох юм" гэж тэр тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулав.\
| ||||
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |