• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Роботын бүжгээр Францын ордны өдрийг тэмдэглэнэ

CRI       (GMT+08:00) 2010-06-18 16:37:16

     21-ний өдөр болох Шанхайн Дэлхийн яармагийн Шанхайн үндэсний өдөрлөг дээр "Нао" гэдэг нэртэй 20 робот нийтийн бүжиг бүжиглэнэ. 18-ны өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр энэ 20 роботын бүжиг хүмүүсийн анхаарлыг татав. Францын ордны Ерөнхий төлөөлөгч Жосе Фрачес хэлэхдээ, роботын бүжиг нь шинжлэх ухаан техник болон хөгжмийн төгс уялдаа юм, энэ нь Францын үндэсний өдөрлөгт гэрэл гялбаа нэмэх нь лавтай юм гэжээ.

     "Нао" гэдэг үг нь Хятад хэлний "тархи" гэсэн үгнээс үүсэлтэй. Энэ роботыг Францын нэг компани судлан бүтээсэн юм байна. Өнөө 700 "Нао" робот Хятадын Жэжян их сургууль, Түнжи их сургуулийг багтаасан дэлхийн 30 орны 200 их дээд сургууль, лабораторид судалгааны багаж болон хэрэглэгдэж байна. \Цэцэн орчуулав\

1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе