|
|
||
2010 оны Шанхайн дэлхийн яармагийн үзэсгэлэн нээгдээд талдаа орж байна. Германы үндэсний ордны мэдэгдсэн сүүлийн үеийн тоо баримтаас үзвэл, "Эвсэг зохицонгуй хот" уриан дор ажиллаж байгаа Германы үндэсний ордон нээгдсэнээс хойш 2 сая шахам жуулчин хүлээн аваад байна.
Мэдээлснээс үзвэл, Германы үндэсний ордон 2010 оны 5-р сарын 1-нд нээгдсэнээс хойш, өдөрт дунджаар 25 мянган жуулчин хүлээн авчээ. 2010 оны 10-р сарын 31-нд Шанхайн дэлхийн яармаг өндөрлөх үеэр, Германы үндэсний ордон давхацсан тоогоор нийт 4 сая хүн хүлээн авах төлөвтэй байна.
Германы үндэсний ордон бол Шанхайн дэлхийн яармагийн хамгийн их сайшаалыг хүлээдэг үзэсгэлэнгийн ордны нэг юм. "Эвсэг зохицонгуй хот" уриан дор болж, "Balance" болон "Сity" гэсэн англи үсэгтэй. Эвсэг зохицонгуй байдал дахь хот гэсэн агуулгатай. Барилга юм уу ордны доторх үзэсгэлэн нь бүгд энэ гол сэдвээ харуулж байгаа юм. \Сарантуяа орчуулав.\
| ||||
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |