• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дэлхийн яармагийн Того улсын ордны өдөрлөг эхлэв

CRI       (GMT+08:00) 2010-08-20 15:39:38

     Бүгд Найрамдах Того улсын ордны өдөрлөг 20-ны өдөр Шанхайн дэлхийн яармагийн хүрээлэнд нээлтээ хийж, Хятадын Гадаад хэргийн сайд Ян Жечи болон Бүгд Найрамдах Того улсын Ерөнхийлөгч Фауре Ессозимна Гнассинбе нар нээлтийн ёслолд оролцож, үг хэлсэн байна.

     Ян Жечи тэмдэглэхдээ, даяарчлалын хурд түргэсэж, дэлхийн байдалд гүнзгий өөрчлөлт гарч байгаа шинэ цаг эриний нөхцөл байдалд, үнэнч анд бөгөөд эрх тэгш харилцан ашигтай сайн түнш байдгийн хувьд, Хятад болон Того улс нь хамгийн өргөн хүрээнд хамтын ашиг сонирхолтой байдаг. Шанхайн дэлхийн яармагийн боломж байдлыг ашиглан, уламжлалт найрамдлаа хэвээр хадгалан, солилцоо холбоогоо өргөтгөн, Хятад болон Того улсын харилцааны нэн сайн сайхан ирээдүйг цогцлохоор чармайхыг хүсэж байна гэжээ.

     Ерөнхийлөгч Фауре Ессозимна Гнассинбе тэмдэглэхдээ, урт хугацааны турш Хятад улсын засгийн газар нь Тогогийн улс орны бүтээн байгуулалтад ихээхэн ач тус хүргэсээр ирсэн бөгөөд Того улс Шанхайн дэлхийн яармагт оролцоход эд хөрөнгө, техник мэргэжил зэрэг олон талын дэмжлэг олгосон юм. Үүнд баярлаж талархаж байгаагаа хэлэхэд таатай байна гэжээ.

     Бүгд Найрамдах Того Улсын ордны өдөрлөг нь "Хот суурины эдийн засгийн хөгжил цэцэглэлт" гэсэн уриан дор болж байгаа юм.\Хүчитбаатар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе