|
|
||
Шанхайн дэлхийн яармагийн Монгол улсын павилоны үндэсний өдрийн арга хэмжээ 9-р сарын 13-ны өдөр Шанхайн дэлхийн яармагийн хүрээлэнд болох гэж байна. Монгол улсын павилоны дарга ноён Ганболд саяхан Шанхай хотод манай сэтгүүлчдэд ярилцлага өгч холбогдох байдлыг танилцууллаа.
Тэрээр эн тэргүүнд Монгол улсын павилоны "Говь ба хот" гол сэдэв, зохиомж, зохион байгуулалт , зорчигчийг хүлээн авч байгаа байдал, павилоны доторх үзэсгэлэн зэргийг танилцуулсан бөгөөд Шанхай хот болон Шанхайн дэлхийн яармагийн тухай өөрийн сэтгэгдлээ ярьсан байна.
Үүний дараа удалгүй болох гэж байгаа Монгол улсын павилоны үндэсний өдрийн арга хэмжээний тухай холбогдох мэдээллийг өргөнөөр танилцуулжээ. Монгол улсын павилоны дарга ноён Ганболдын танилцуулснаар, 9-р сарын 13-ны өдөр болох Монгол улсын павилоны үндэсний өдрийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн,Монгол улсын гадаад харилцааны сайд Занданшатар тэргүүтэй 80 гаруй төлөөлөгч оролцох бөгөөд 40 орчим шилдэг жүжигчид ,уран сайхны тоглолт сонирхуулна. Үүнээс гадна уг арга хэмжээнд зориулсан хэвлэлийн бага хурал хийх бөгөөд 14-ний өдөр бизнес форум зохиож, Монгол улсын говь ба говьд болох том том төслүүдийн талаар танилцуулна.
| ||||
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |