• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шанхайн ШДЯ яармаг олон нийтийн харилцааны талаар асар их амжилт байгууллаа

CRI       (GMT+08:00) 2010-08-27 16:59:25

      Шанхайн ШДЯ яармагийн Америкийн Павильоны комиссын дарга Франклин Лавин 26-ны өдөр Нью Йоркт болсон Азийн нийгэмлэгийн хийлгэсэн ШДЯ-ын судлан ярилцах хурал дээр хэлэхдээ, 2010 оны ШДЯ өнөө болтол олон нийтийн харилцааны талаар асар их амжилт байгуулсан гэлээ.

      Франклин Лавин сэтгүүлчийн сонирхсон асуултанд хариулахдаа, ШДЯ оролцогч улс орон болгоныг их бага гэсэнгүй нэгэн адилаар хүндэтгэн үзэж, өөр өөрийн хэв намбаа гайхуулах эрх тэгш тавцан бүрдүүлж өгсөн нь Хятадын ард түмнийг дэлхий дахины улс орнуудтай танилцахад болон гадаадын жуулчдад Хятадыг нэн шууд бөгөөд зөвөөр ойлгоход тус дэм болж чадсан байна. Энэ бол олон нийтийн харилцааны хамгийн шилдэг арга барил юм гэлээ.

      Америкийн Худалдааны сайдын орлогч байсан Франклин Лавин ШДЯ нь мөн Хятад Америк хоёр орны хүмүүнлэгийн харилцааны чухал гүүр болсон болно гэжээ.

     Франклин Лавиний танилцуулснаар, 8-р сарын 20 хүртэлх байдлаар Америкийн Павильон 4 сая 330 мянган жуулчин хүлээн авсан байна. \Алтанхуар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе