|
|
||
Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба 13-ны өдөр 2010 оны Гуан Жөүгийн Азийн спортын наадам болоод 2010 оны Гуан Жөүгийн Азийн пара спортын наадамд холбогдуулан хэвлэлийн бага хурал хийлгэж, холбогдох албаны хүн уг хоёр спортын наадмын бэлтгэл ажлын байдал, тэмцээний бэлтгэл ажил ба Хятадын багийн тэмцээнд бэлтгэж байгаа байдал зэргийг танилцуулсан байна. Гуан Жөүгийн Азийн спортын наадмын зохион байгуулах комиссын орлогч дарга Вань Чинлян хэлэхдээ, өнөөг болтол, Гуан Жөүгийн Азийн спортын наадмын ордон талбайг бүхнийг байгуулж дууссан бөгөөд уралдаан тэмцээний бэлтгэл ажил ч бэлэн болсон байна гэжээ.
Азийн спортын 16-р наадам 2010 оны 11-р сарын 12-оос 27-ны өдрүүдэд Гуан Жөү хотод болно. Энэ нь Бээжингийн олимпоос хойш Хятад оронд зохиогдож байгаа бас нэг том наадам мөн бөгөөд уралдааны төрөл хамгийн олон, цар хэмжээгээр хамгийн их нэгэн удаагийн Азийн спортын наадам болох юм. Тус наадамд Азийн 45 улс орон, газар нутгийн 14 мянга орчим тамирчид болон холбогдох албаны хүмүүс оролцож, 42 төрөлд өрсөлдөх болно. Гуан Жөүгийн Азийн спортын энэ удаагийн наадамд уралдааны ордон талбай 53, дасгалжуулалтын төрөлжсөн ордон 17-г багтаасан нийт 70 ордон талбайтай. Наадмыг зохион байгуулах комиссын дэд дарга Вань Чинлян танилцуулж хэлэхдээ, Азийн Спортын наадмын уралдааны ордон талбайн зонхилох нь Гуан Жөү хотод бий. Ордон талбайн бүх байгуулалт дууссан гэжээ. Тэрээр хэлэхдээ:
Спортын 70 ордон талбайн 12-ыг нь шинээр байгуулсан, 58-ыг нь өөрчилсөн юм уу өргөтгөж байгуулсан. Бас Гуан Жөүгийн Азийн спортын хотхон байгууллаа. Үүнд тамирчдын тосгон, мэргэжлийн хүмүүсийн тосгон, хэвлэлийн тосгон, хэвлэлийн төв зэрэг багтаж байна гэжээ.
Ордон талбайн барилга дууссаныг дагуу, бэлтгэл уралдаанууд эхэлж, 43 ордон талбайд Азийн спортын 42 төрлийн бэлтгэл уралдаан, пара спортын 5 төрлийн бэлтгэл уралдааныг зохион байгуулжээ. Гуан Жөүгийн Азийн спортын наадмын зохион байгуулах комиссын дэд дарга, Хятадын Олимпын Хорооны дэд дарга Ян Шү-ань хэлэхдээ, бэлтгэл уралдаануудаар дамжуулж ордон талбай, төхөөрөмж зэргийг үр ашигтайгаар туршсан төдийгүй, уралдааны зохион байгуулалт зэрэг төрөл бүрийн ажлын эмх зурмыг цэгцэллээ гэжээ. Тэрээр хэлэхдээ:
Өнөөгийн байдлаар, Азийн спортын наадам, пара спортын наадмын 47 төрлийн бэлтгэл уралдааныг урагштай явуулж, төсөөлсөн үр дүндээ хүрч чадсан бөгөөд Азийн спортын холбогдох салбарууд, хэвлэлийн хэрэгслүүдийн нааштай үнэлгээг оллоо гэжээ.
10-р сарын 16, 23, 29-ний өдрүүдэд, Азийн спортын наадмын ордон талбайнуудад зэргээр уралдаан тэмцээн зохион байгуулж турших болно. Ян Шү-ань хэлэхдээ, туршилтын дүнг үндэслэн төрөл бүрийн онц байдлын төсөл тогтоож, ордон талбайнуудын үйл ажиллагааг үр ашигтай батлах болно гэжээ. Тэрээр хэлэхдээ:
Азийн спортын наадам нь ерөнхийлсөн чанартай өргөн цуглаан юм. Үүнд адил бус уралдаан тэмцээний дэг журам бүхнийг батлахын зэрэгцээ, Азийн спортын наадмын зохион байгуулах комиссын тогтоосон бодлого баримжаа бүхэнд нийцүүлэх болно. Өнөө, янз бүрийн туршилтаар дамжуулж, зохион байгуулах комиссын удирдах системийг шалгаж, ордон талбайнуудын бүх салбарын төрөлжсөн ажил төрлийг түргэн шуурхай зохицуулахыг шалгаж байгаа юм. Энэ нь бидний ажлын чадвараа дээшлүүлэх маш сайн шалгуур болж байна гэжээ.\Э. Цогзолмаа, Хүчитбаатар нар орчуулав.\
| ||||
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |