• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БРИКС-ийн орнуудын удирдагчид сэтгүүлчидтэй уулзаж, өргөн хүрээнд нийтлэг ойлголтонд хүрлээ

CRI       (GMT+08:00) 2011-04-14 14:38:05

      БРИКС-ийн орнуудын удирдагчийн 3-р уулзалт 14-ний өдөр Хятадын Хайнань мужийн Сань-Я хотод болж, уулзалт өргөн хүрээнд нийтлэг ойлголттой болсон байна. Уулзалтын дараа таван орны удирдагч хамтаар сэтгүүлчидтэй уулзжээ. 

      БНХАУ-ын дарга Хү Жиньтао хэлэхдээ, уулзалт өргөн хүрээнд нийтлэг ойлголттой боллоо.Бид Өмнөд Африкийг шинэ гишүүнээр элссэнд найрсгаар угтаж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, олон улсын солилцоо хамтын ажиллагааг эрчимжүүлж, дэлхийн удирдлагыг өөрчлөн боловсронгуй болгож, шинэ тулгар хөгжиж байгаа зах зээлийн орон болон хөгжиж байгаа орны үг хэлэх эрх ,төлөөлөх эрхийг нэмэгдүүлэх нь дэлхийн өнө бат энх тайвнаар хамтаар цэцэглэн хөгжихэд ашигтай гэжээ.

      БРИКС-ийн орнууд дэлхийн эдийн засгийн хүчирхэг, тогтвортой, тэнцвэртэй өсөлтийг ахиулж, олон улсын эдийн засаг, банк санхүү, хөгжлийн салбарт яриа хэлцэл, зохицуулалт, хамтын ажиллагаагаа  эрчимжүүлэхээр шийдсэн байна гэж Хү Жиньтао цохон тэмдэглэжээ.

      Бразилын ерөнхийлөгч Дилма Роуссеф хэлэхдээ, уулзалтын үеэр БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагаа ямар ч оронд чиглээгүй, харин дэлхийн удирдлагын өөрчлөлтийг ахиулахын төлөө чармайх болно гэж удирдагчид санал нэгтэй үзлээ гэжээ. Тэрээр хэлэхдээ, БРИКС-ийн орнууд 20-ын бүлгийн бүдүүвч доор яриа хэлцэл өрнүүлж, БРИКС-ийн орнуудын эв санаа нэгтэй байдлаар хөгжсөн орнуудыг багтаасан дэлхийн хамтын цэцэглэл хөгжлийг дайчлах болно гэжээ.

      ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев хэлэхдээ, олон орны удирдагчидтай олон улсын банк санхүүгийн системийг өөрчлөх талаар санал нэгтэй байна. Олон улсын байдлын тухай ярих үед улс төр, дипломат арга замаар Ливийн асуудлыг зохицуулах хэрэгтэй гэж олон орон санал нэгтэй үзэж, Африкийн холбооны энхийн төлөөх хүчин чармайлтыг сайшааж байна гэжээ. Японы газар хөдлөлт, цунамийн гамшгийн талаар Медведев ОХУ-ын засгийн газрын өмнөөс сэтгэл санаа нэгтэй байгаагаа илэрхийлж, гэнэтийн байдалтай тэмцэх хамтын ажиллагааны механизм байгуулахыг санал болгосон байна.

1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе