|
|
||
БРИКС-ийн орнуудын удирдагчдын 3-р уулзалт 14-ний өдөр Хятадын Сань-яд болж, уулзалтаар "Сань-Я-гийн тунхаг" нийтэлжээ.
Тунхагт тэмдэглэхдээ, БРИКС-ийн орнууд болон бусад шинээр хөгжиж байгаа орнууд дэлхийн энх тайван, аюулгүй байдал болон тогтвортой байдлыг хамгаалах, даян дэлхийн эдийн засгийн өсөлтийг түлхэн ахиулах, олон ургалч үзлийг эрчимжүүлэх, олон улсын харилцааг ардчилсан замаар хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байна. БРИКС-ийн орнууд бол олон гишүүн орны эдийн засаг, банк санхүү, хөгжлийн салбарт яриа хэлэлцээ болон хамтын ажиллагаа хийх чухал тавцан болж байна гэжээ.
Тунхагт тэмдэглэхдээ, БРИКС-ийн орнууд 20-ын бүлгийн дээд хэмжээний чуулга уулзалтын тогтоосон Олон улсын валютын сангийн өөрчлөлтийн зорилтыг дэмжиж байна.Олон улсын эдийн засаг банк санхүүгийн бүтцийн зохицуулалт нь дэлхийн эдийн засгийн бүтцийн хувиралтыг харуулах бөгөөд шинээр хөгжиж байгаа эдийн засгийн цогц болон хөгжиж байгаа орнуудын үг хэлэх эрх болон төлөөлөх чанарыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэжээ.
Тунхагт тэмдэглэхдээ, БРИКС-ийн орнууд Аюулгүйн зөвлөлд Ливийн асуудлаар хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байна. Талууд энх тайвны арга болон яриа хэлэлцээгээр дамжуулан зөрчил мөргөлдөөнөө зохицуулах хэрэгтэй.НҮБ болон бүс нутгийн байгууллага зохих үүрэг хариуцлагаа бадруулах хэрэгтэй. БРИКС-ийн орнууд Африкийн холбооны Ливийн асуудлаарх тусгай комиссын дэвшүүлсэн санаачлагыг дэмжиж байна гэжээ. \Сайн-Өлзий орчуулав.\
| ||||
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |