
Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны орлогч дарга, Шинжлэх ухаан техникийн яамны сайд Вань Ган "12-р таван жил"-ийн төлөвлөгөөний хугацаан дах олон улсын шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны гол үүргийн талаар дөрвөн саналыг дэвшүүлсэн байна. Энэ нь тухайлбал: Засгийн газар хоорондын шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны төлөвлөгөөг эрчимжүүлэх, улсын шинжлэх ухаан, техникийн төлөвлөгөөний гадаадад нээлттэй байхыг өргөжүүлэх, олон улсын томоохон чухал шинжлэх ухаан техникийн асуудалд манай орны гүйцэтгэх үүргийг бүрэн гаргуулах, шинжлэх ухаан техникийн тусламжийн арга хэлбэрийг шинээр санаачлан бүтээж , "шинжлэх ухаан, техникийн түншийн төлөвлөгөө"-г эхлүүлж хэрэгжүүлэх зэрэг эдгээр болно гэжээ.
Хятадын шинжлэх ухаан, техникийн гадаад хэргийн ажлын зөвлөгөөн 5 жилд нэг удаа зохиогддог. Хятадын шинжлэх ухаан, техникийн гадаад хэргийн ажлын 8-р зөвлөгөөнийг 2006 онд хуралдуулсан юм. Одоо манай орон 152 улс орон, бүс нутагтай шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны харилцааг байгуулаад байгаа бөгөөд 97 улс орон, бүс нутагтай нь засгийн газар хоорондын хамтын ажиллагааны 104 хэлэлцээрийг байгуулж, 46 улс оронд суугаа 69 байгууллагад 141 шинжлэх ухаан техникийн дипломат ажилтанг томилон ажиллуулж, засгийн газар хоорондын шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны 200 гаруй байгууллагад нэгдэн орж, засгийн газрын хамтын ажиллагаагаар гол болгосон олон ургальч хамтын ажиллагааны эхний алхамыг хийгээд байна. \Гэрэлт орчуулав\
1 2