![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
"Тянь Гүн" нь хятад хүмүүст сайхан бөгөөд нууцлаг санагддаг. Хятадын эртний утга зохиолд "Тянь Гүн"-д сахиулсан тэнгэр амьдарч бүхнийг эзэмдэж байдаг байв. Эртнээс өдгөө болтол энэ үг нь Хятадын иргэдийн сансар огторгуйд хайгуул хийх хүсэл эрмэлзэл, тэмүүллийг төлөөлж байсан юм. "Тянь Гүн -1" хэмээн нэрлэгдсэн сансрын төхөөрөмжийг 9-р сарын 29-ний өдөр Хятадын баруун хойд нутгийн Жючуаний дагуул хөөргөх төвөөс амжилттай хөөргөж, Хятад улс сансрын станц байгуулахад чухал алхам хийж, Хятад иргэдийн сансарт аялах мөрөөдлөө биелүүлэхэд улам нэг алхам ойртсон байна.
10, 9, 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1, нээгээрэй .
Бээжингийн цагаар 9-р сарын 29-ний оройн 21 цаг 16 минутад Хятадын баруун хойд нутгийн Жючуаний дагуул хөөргөх төвөөс энэхүү дохиог өгөнгүүт 52 метр өндөр Чан Жэн- 2 FT1пуужин улаан гал дүрэлзүүлсээр хүржигнэн дуугарч "Тянь Гүн- 1" сансрын төхөөрөмжийг тээж газраас хөөрч эхэлсэн байна.
"Тянь Гүн -1" сансрын объектод төхөөрөмж тойрог замдаа оновчтой орлоо, "Тянь Гүн- 1" сансрын объектот төхөөрөмжийг амжилттай хөөргөснийг одоо мэдэгдье гэж 22 минутын дараа Хятадын нисэгчтэй сансрын төслийн ерөнхий командлагч Чан Ваньчуань мэдэгджээ.
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |