• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс "Тянь Гүн- 1"сансрын төхөөрөмжийг амжилттай хөөргөж, сансрын станц байгуулахад чухал алхам хийлээ

CRI       (GMT+08:00) 2011-09-30 13:45:35

       "Тянь Гүн- 1" төхөөрөмж бол Хятадын одоогийн сансар огторгуйн тойрог зам дах хамгийн том, хамгийн хүнд жинтэй төхөөрөмж болно. Түүний хүнд нь 8.5 тонн, 10.4 метр өндөр, диаметр нь 3.35метр байдаг.

       Хятадын сансрын төхөөрөмжийг холбох технологи нь өөрийн гэсэн онцлогтой, холбогдсоны  дараа "Тянь Гүн -1" объектот төхөөрөмж нь "Тянь Гүн лаборатори" болох болно гэж Хятадын нисэгчтэй сансрын төслийн ерөнхий зохион бүтээгч  Жөү Жяньпин үзжээ.

       Одоо Хятад улс нь АНУ, ОХУ-той эн зэрэгцсэн дагуул хөөргөх гурван том орны нэг болсон байна. Хятадын сансрын аж үйлдвэрийн өсөлт хөгжил боловсронгуй болж байгаа нь Хятадын нисэгчтэй сансрын төслийн хөгжилд нэлээд сайн үндэс суурийг тавьсан байна. Хятадын нисэгчтэй сансрын техникийн салбарын хувьд лабораторийг сансар огторгуйд нүүлгэхийн тулд сансрын вакуум орчинд дэлхийн бөмбөрцөг дээр хийх боломжгүй  био шинжлэх ухаан, материалын шинжлэх ухааны  туршилтуудыг хийж, нийт хүн төрөлхтөнд сайн сайхныг бүтээж өгөх болно. \Гэрэлт орчуулав\

1 2 3 4
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе