• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс "Тянь Гүн- 1"сансрын төхөөрөмжийг амжилттай хөөргөж, сансрын станц байгуулахад чухал алхам хийлээ

CRI       (GMT+08:00) 2011-09-30 13:45:35

       "Тянь Гүн- 1" сансрын төхөөрөмж нь сансар огторгуй дах объект болох нь тодорхой. Тэр нь одоог болтол Хятадын түүхэн дэх доод тойрог зам дах хамгийн урт настай, мөн Хятадын сансрын лабораторийн анхны хэлбэр болно. Хөөргөсний дараа тэрээр ирэх хоёр жилд сансар огторгуйд "Шэнь Жөү- 8", "Шэнь Жөү- 9", "Шэнь Жөү- 10" сансрын хөлгүүдтэй ар араасаа холбогдох  болно.

       Энэ онд багтаан "Тянь Гүн- 1" сансрын төхөөрөмж "Шэнь Жөү- 8" сансрын хөлөгтэй холбогдох болно. Энэ бол Хятад улс анх удаагаа сансрын огторгуйд нисэх төхөөрөмжийг холбож  байгаа нь болох юм. Хятадын нисэгчтэй сансрын төслийн ерөнхий зохион бүтээгч Жөү Жяньпин танилцуулахдаа, энэ нь Хятад улсын сансрын станц байгуулах үндэс суурь болж байна гэжээ.

       "Тянь Гүн- 1" сансрын төхөөрөмжийг хөөргөж, "Шэнь Жөү- 8" сансрын хөлөгтэй холбох нь манай улс анх удаа сансрын уудамд холбох  үйл ажиллагааг хийж гүйцэтгэх явюм. Энэхүү үүрэг нь манай улсын нисэгчтэй сансрын хөлгийн төслийн хоёр дах алхмын чухал үүргийн нэг болно. Нисэгчтэй сансрын хөлгийн төслийн хоёр дах алхам нь сансрын хөлгийг буцаан авчрах техникийг эзэмшсэний үндсэн дээр хоёр асуудлыг зохицуулах болно. Үүнд нэгт, бүхээгээс задгай сансарт гарах асуудал болно. "Шэнь Жөү- 7"-гийн үүрэг бол  энэхүү зорилтыг биелүүлснийг бүгд сайн мэдэж байгаа. Нөгөө нэг нь техникийн бэрхшээлтэй үүрэг болох сансрын төхөөрөмжийг холбох болно. Уг үүрэг нь сансрын станц байгуулахын үндэс болно гэжээ.

1 2 3 4
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе