|
|
||
11 дүгээр сарын 15-ны өдөр дэлхий нийтээрээ Бээжинд анхаарлаа хандуулж байлаа. Хятадын эрх баригч нам--Коммунист намын шинээр сонгогдсон төв хорооны удирдах хамт олон дотоод гадаадын сэтгүүлчидтэй уулзсан юм. Шинээр сонгогдсон төв хорооны удирдах хамт олон үндэстэн, ард түмэн, намдаа чухал хариуцлага хүлээж байгаа учраас ажлаа ягштал биелүүлж, түүх болон ард түмэндээ нэр төрдөө нийцсэн хариулт өгнө гэж Ши Жиньпин онцолжээ.
15-ны өдөр, ХКН-ын төв хорооны шинэ ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин тэргүүтэй ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны шинэ гишүүд Бээжингийн ардын их хурлын ордонд дотоод гадаадын сэтгүүлчидтэй уулзав. Ши Жиньпин ХКН-ын төв хорооны удирдах хамт олны өмнөөс илтгэл хийж, 1 тэрбум 300 сая ард түмний итгэл найдварыг хүлээсэн дэлхийн хамгийн том улс төрийн намын өмнөөс эрс шийдэмгий амлалт хийлээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |