|
|
||
Үдээс өмнө 11 цаг 58 минутад, их хурлын хэвлэлийн төлөөлөгч Цай Мин жао уулзалт эхэлснийг зарлав. Энэ уулзалтад дотоод гадаадын 500 гаруй сэтгүүлчид оролцлоо. Халуун алга ташилтын дунд Ши Жинь пин, Ли Кэ чян, Жан Дэ жян, Юй Жэн шэн, Лю Юнь шань, Ван Чи шань, Жан Гао ли нар АТИХ-ын ордны 1-р давхрын зүүн танхимд хүрэлцэн ирж, сэтгүүлчидтэй уулзав.
ХКН-ын төв хорооны шинэ ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ХКН-ын шинээр сонгогдсон төв хорооны удирдах хамт олны өмнөөс илтгэл хийж, илтгэлдээ олон удаа үүрэг хариуцлага болон ард түмэн хэмээн дурдсан бөгөөд намын бүх гишүүдийн итгэл найдлага, бүх хятадын үндэстнүүдийн ард түмний хүсэл мөрөөдөл бол ХКН-ын шинээр сонгогдсон төв хорооны удирдах хамт олны зоригжуулал мөн төдийгүй нэн чухал үүрэг хариуцлага мөн. Энэхүү үүрэг хариуцлагад үндэстэн, ард түмэн, намд хариуцах үүрэг хариуцлага багтаж байна гэж тэмдэглэжээ.
Тэрээр хэлэхдээ, бидний үүрэг бол бүх нам, Хятадын үндэстнүүдийн ард түмнийг жолоодон түүхийн үүрэг хариуцлагыг хүлээн, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтыг биелүүлэхийн төлөө үргэлжлэн тэмцэх явдал болно. Бидний үүрэг хариуцлага бол бүх нам, бүх Хятадын үндэстнүүдийн ард түмнийг дайчлан, ард иргэдийн үйлдвэрлэл амьдралын хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэж, хамтаар баяжих замаар хэлбэрэлтгүй урагшлах явдал мөн. Бидний үүрэг бол намын бүх гишүүдтэй хамтаар нам өөрийгөө удирдах, намын дүрмийг чанга мөрдөх, оршиж байгаа асуудлуудаа сайтар зохицуулах явдал юм гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |